Kristen Stewart & Robert Pattinson
Тэд “Бүрэнхий” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байсан гэдэг. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Kristen Stewart ижил хүйстэн гэдгээ мэдэгдсэн юм. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар тэднийг киноныхоо марктинг хийж хайрын романс үүсгэсэн гэсэн таамаг бий.
Emma Stone & Andrew Garfield
Тэд 2012 онд нээлтээ хийсэн “Шинэ хүн аалз” киноны үеэр танилцжээ. Гэвч хосууд өнгөрсөн онд харилцаандаа цэг тавьсан гэдгээ дуулгасан байдаг.
Jennifer Aniston & Justin Theroux
Хамгийн анх 2011 онд “Аялагч” киноны зураг авалтын үеэр танилцаж мөн оны 5 сараас болзож эхэлсэн байна. Ийнхүү жил гаруйн дараа сүй тавьснаа мэдэгдэж байсан.
Halle Berry & Olivier Martinez
“Махчин загасны ангууч” киноны зураг авалтын үеэр танилцаж байсан бөгөөд хожим 2012 онд Францад хуримаа хийсэн.
Amber Heard & Johnny Depp
Тэд “Ромын өдрийн тэмдэглэл” киноны зураг авалтын үеэр танилцаж гурван жил болзсны эцэст сүй тавьснаа зарлаж, 2014 онд хуримаа хийж байжээ.
Miley Cyrus & Liam Hemsworth
“Сүүлчийн дуу” киноны зураг авалтын талбайгаас эхэлсэн халуухан хайрын ромас гурван жилийн дараа буюу 2012 онд сүй тавьснаар үргэлжилсэн ч жилийн дараа харилцаандаа цэг тавьсан юм.
Angelina Jolie & Brad Pitt
Холливудын алдарт хосууд “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Өнгөрсөн оноос эхлэн хосуудын талаар таагүй мэдээлүүд хэвлэлээр тархаж эхэлсэн бөгөөд Анжелина Жоли хүүхдүүдээ өөрөө өсгөхөө мэдэгдээжд байгаа юм.