Мария Шарапова: Тоглох эрхээ хасуулсан нь хамгийн шилдэг бэлэг болсон

Porsche Presents New TestimonialОросын теннисчин Мария Шарапова Москвад хүрэлцэн иржээ. Их дуулгын таван удаагийн ялагч тэрбээр “RT” агентлагт сонирхолтой ярилцлага өгсөн байна. Уг ярилцлагынхаа үеэрээ тэрбээр тоглох эрхийг нь хассан 15 сарын хугацаанд юу хийсэн, гэртээ аав ээжтэйгээ ямар хэлээр ярьдаг болон “Sugarpova” хэмээх брэндийн чихрийнхээ талаар ярьжээ. Дэлхийн өнцөг булан бүрт фэнүүд нь Мария Шараповагийн спортын карьер эхлэх өдрийг хоног тоолон хүлээж суугаа. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард Спортын арбитрын шүүхээс түүний шийтгэлийг хугацааг хасч, Оросын теннисчин бүсгүй дөрөвдүгээр сарын 26-наас тоглох эрхтэй болсон билээ. Тэрбээр гурван жилийн турш өрсөлдөгчгүй байж ирсэн Германы Штуттгартын тэмцээнд хамгийн түрүүнд оролцох юм байна.

-Та ер нь гэртээ байх нь тун ховор юм аа. Энэ удаад Орост ямар зорилгоор ирэв дээ?

-Москвад ирэхэд үргэлж тааламжтай байдаг. Энд байнга байдаггүй л дээ. Яагаад гэвэл миний гэр Сочид байдаг. Тэнд манай бүх төрөл төрөгсөд амьдардаг. Энэ өдөр брэндийнхээ шоколадны худалдааг эхлүүлэхээр нийслэлд ирээд байна. Тиймээс байршлаа хэсэг хугацаанд өөрчилсөн гэж хэлж болно.

-Танайд лактоз буюу сүүн бүтээгдэхүүний харшилтай хүмүүст зориулсан бүтээг­дэхүүн бий юу?

-Одоохондоо байхгүй. Харин наад санаа чинь надад маш их таалагдлаа.

-Бидэн шиг ийм хүмүүс цөөхөн л дөө. Гэхдээ биднийг мартахгүй гэж найдаж байна?

-Энэ бол тодорхой хүрээллийг л хамрах зах зээл. Гэхдээ энэ нь миний брэндэд гайхалтай түүх болно. Сүү агуулаагүй бүтээгдэхүүн маш ашигтай. Би заримдаа л шоколадыг зөвшөөрдөг болохоос ер нь өөрөө идэж байгаа зүйлдээ их анхаардаг.

-Тансаг зэрэглэлийн чихэр ялангуяа Орост тийм ч гүйлгээтэй бараа биш юм шиг санагддаг. Худалдааны үйл ажиллагаа тань ямархуу байна вэ?

-Маш сайн. Өнгөрсөн онд бид АНУ-д худалдаагаа эхлүүлсэн. Ажил хэрэг ч бүтэмжтэй байсан. Орос бол “Sugarpova” чихрийн эзлэх дараагийн зах зээл.

-Та зодог тайлаад хувцасны дизайны чиглэлээр сурах хүсэлтэй гэж ярьж байсан шүү дээ?

-Үнэн. Би дэлхийн олон дизайнертай харьцаж, шилдэг гэсэн брэндүүдтэй ажилладаг. Цаг зав байдаггүй ч энэ нь надад маш их таалагддаг. Гэхдээ би “Nike” компанитай хамтарч хувийн коллекцио гаргасан шүү. Хувийн онцлогоо гаргаж чаддаг болохоор энэ чиглэл үнэхээр сонирхолтой санагддаг.

-Таны хувцасны брэндийг хэрхэн нэрлэж болох санаа төрчихлөө?

-Үнэн үү. Сонирхолтой байна. Юу гэж нэрлэнэ гэж?

-“Пуловерпова” хоолойтой цамц.

-Үнэхээр сонирхолтой. (Инээв). Зүгээр л бүх юман дээр “пова” төгсгөл нэмэх нь ээ.

-Хэрвээ та энэ нэрийг ашиглахаар шийдсэн бол би өөрийнхөө 10 хувийг авмаар байна?

-Энэ тохиолдолд “Бид таны саналыг бодож үзнэ ээ” гэж хэлдэг.

-Магадгүй эрхээ хасуулсан тань гэр бүлийнхэнтэйгээ хамт байх сайхан боломж болсон байх?

-15 сарын хугацаатайгаар эрхээ хасуулсан нь надад маш хурд хугацаа юм шиг санагдаж байсан. Гэтэл одоо эргээд орох хүртэл бараг цаг үлдээгүй байна шүү. Цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Миний амьдрал энэ үед хамаагүй амар болсон. Өмнө нь би байнга л ийш тийшээ нисч, хэсүүчилж, тоглолтуудад оролцож, тоглодог байсан бол ойр дотныхондоо анхаарч, өмнөх шигээ 1-2 оройг л хамт өнгөрөөхөө больсон. Тэр ч бүү хэл гэр бүлтэйгээ Зул сар, шинэ жилийн бусад баяраа тэмдэглэсэн.

-Та гэрийнхэнтэйгээ оросоор ярьдаг уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Бага залуу байхдаа хэл сайн сураагүйдээ харамсдаг. Би францаар аливаа зүйлийг тайлбарлан ярьж чадна. Бас испаниар бага сага ярьдаг. Гэхдээ бүрэн бүтэн яриа өрнүүлэх хэмжээний хангалттай эзэмшээгүй ээ.

-Та түрүүн баярын тухай ярьсан. Хилийн чанадад байгаа үедээ орос баяраа тэмдэглэдэг үү?

-Тийм ээ. Хамгийн сүүлд бид үнэн алдартны Зул сарын баяраар зугаалсан.

-Та Их дуулгын дөрвөн тэмцээнд ялж, Олимпийн наадмуудад Оросын далбааг өргөж, Лондоны наадамд финалд үлдэж байсан. Гаргасан амжилтуудаасаа алийг нь хамгийн чухал гэж боддог вэ?

-Энийг сонссон чинь бие арзайж байна шүү. Заримдаа энэ талаар дурсаж, толгой эргэдэг. Үнэхээр итгэмээргүй. Спортын хөдөлгөөний нэг хэсэг болсон хүн хэр дээш ахихаа хэзээ ч мэддэггүй. Хэргийн учир нь зөвхөн гаргасан амжилтад бус карьерын явцад даван туулж буй саад бэрхшээлүүдэд байдаг юм. Хүнд хүнд тэмцээнүүд, хувь хүний өдөөн хатгалга, асар их сэтгэл зүйн дарамт, бага наснаасаа ялалтад хүрэх гээд юу эсийг үзэх вэ. Теннисчний карьер хангалттай удаан үргэжилдэг болохоор олон зүйлийг даван туулж өнгөрдөг юм. Би их ялалтаас ялагдал гээд олон төрлийн мэдрэмжийг амсаж үзсэнээрээ азтай хүн. Хамгийн сүүлчийнх нь надад хүчтэй нөлөөлсөн.

-Тэгэхээр аль нэгийг нь сонгоход хэцүү гэсэн үг үү?

-Мэдээж.

-Яг л хүүхдүүдийнхээ алинд нь илүү хайртай вэ гэж асууж байгаатай адил юм аа?

-Магадгүй. Их дуулгын бүх тэмцээний ялалт онцгой туршлага болсон. Амжилт болгоны дараа толгойгоо өндийлгөж чадахааргүй завгүй байсан болохоор ойлгодоггүй байж.

-Бизнес леди болно гэж хэзээнээс шийдсэн бэ?

-Нэг удаа би хүнд гэмтэл авч, цаашид спортоо үргэлжлүүлэх боломжгүй болсон хөлбөмбөгчний тухай нийтлэл уншсан юм. Энэ бол спортод гардаг хэвийн л үзэгдэл. Эхэндээ ирээдүйнхээ талаар огт бодохгүй тоглосоор л байна

Харин дараа нь өөр хувилбарууд байхгүй болохыг мэдэрнэ. Мэдээж карьерынхаа хугацаанд хангалттай ихийг олсон, дараа нь юу ч хийхгүй байсан ч болохоор тамирчид бий. Гэхдээ тийм ч олон биш. Ерөнхийдөө өөрийгөө төрөл бүрийн салбарт сорьж үзэх нь сонирхолтой санагддаг юм. Би заавал мөнгө гэлтгүйгээр ажиллаж, ямар нэгэн юм хийх дуртай. Хүмүүстэй ярилцаж, ямар нэгэн шинийг таньж мэдэх нь сайхан шүү дээ. Үргэлж л ямар нэгэн өвөрмөц зүйлийг туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй байсаар ирсэн. Хамгийн гол нь амжилтгүй байхаас айх хэрэггүй.

-Багаасаа л АНУ-д сургуулилт хийхээр явсан шүү дээ. Англи хэлийг яаж хурдан сурав?

-Америкт анх очихдоо хэл мэддэггүй байсан ч хурдан сурсан. Теннисний талбарт дандаа л америк хүүхдүүдээр хүрээлүүлж байсан болохоор амархан эзэмшсэн.

-Эцэг эх тань тийм ч баян чинээлэг хүмүүс биш. Харин хэрхэн боловсрол эзэмшсэн бэ?

-Би хувийн жижиг дунд сургуульд сурдаг байсан. Үүнээс гадна өдөр бүр хэдэн цаг давтлага өгдөг хүнтэй байсан. Гэхдээ л англи хэлийг теннисний академиас олж авсан.

-Хэрвээ та 16 настай өөртөө захидал бичих боломжтой бол юу бичих байсан бэ?

-Үргэлж суралц. Бас хэзээ ч гаргасан амжилтдаа ханаад зогсож болохгүй. Амьдрал аль хэдийн дууссан мэт аймшигтай сонсогдож байгаа байх л даа. Өдгөө би намтар номон дээрээ ажиллаад, одоохондоо ноорог дурсамж төдийхнөөр нэрлээд сууж байна. Гэхдээ хүлээгээрэй, энэ сүүлчийн бүлэг нь биш шүү. (Инээв.) Урд минь өчнөөн сонирхолтой зүйл хүлээж байна. Миний амьдралд сонирхолтой, тааламжтай үйл явдал зөндөө өрнөж байсан. Харин одоо амжилтад байнга хүрэхийн тулд үргэлжлүүлэн хөдөлмөрлөх шаардлагатай байна.

-Ирэх дөрөвдүгээр сард дэлхийн шилдэг эмэгтэй теннисчидтэй нүүр нүүрээ уулзалдахаас долоо хоногийн өмнө төрсөн өдөр тань болно. Би таныг насыг асуухгүй ээ?

-Юундаа ч ичих билээ. Би 30 хүрнэ.

-Төрсөн өдрөөрөө ямар бэлэг авахыг хүсч байгаа тухайгаа ойлгуулаач?

-Би тэрийг чинь өнгөрсөн жил авчихсан шүү дээ. 2017 оны дөрөвдүгээр сард теннисний талбай дээрээ гарч болно оо гэж. Гэрийнхэндээ хүртэл мөрөөдөхөд ч хэцүү байсан тухайгаа ярьсан. Хэрвээ та надаас 30 насандаа юу хүсч байгаа вэ гэж өмнө нь асуусан бол энэ бэлэг миний жагсаалтад байхгүй байсан. Хүмүүс ихэвчлэн ямар нэгэн материаллаг зүйл мөрөөдөж байхад би бяцхан охин хэвээрээ сэрж, Зул сарын гацуур руугаа гүйх дуртай. Харин эрхийг маань хассан нь сүүлийн жилүүдийн хамгийн шилдэг сюрприз байж чадсан.

Эх сурвалж:


Мария Шарапова: Тоглох эрхээ хасуулсан нь хамгийн шилдэг бэлэг болсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex