Мисс Баярцэцэг “Мулан”-д тоглох уу

298841998 онд үзэгчдийн хүртээл болсон  Мулан гэх хүүхэлдэйн киног Уолт Дисней кино компани хийж байжээ. Харин тус киног 19 жилийн дараа уран сайхны кино болгохоо Дисней ажиллаж байгаа аж. Энэхүү киноны гол дүр болох Муланы дүрд өрсөлдөх саналыг Дисней кино компани мисс А. Баярцэцэгт тавьжээ.

Тэр том агентлагийн хараанд өртөж, шалгаруулалтад оролцох урилга авна гэдэг бол ховор завшаан.Тиймээс А. Баярцэцэг дэлхийн миссийн тэмцээн дуусаад тэдний урилгын дагуу ярилцлагад орсон аж.  Олон шалгуурын дараа гол дүрийн жүжигчинг сонгох учраас цаг хугацаа шаардлагатай байх хэмээн саяхны нэгэн ярилцлагандаа ингэж хэлсэн бүсгүй маань цаашид жүжигчний мэргэжилдээ илүү анхаарч, цаг зав гаргаж ажиллах бодолтой байгаа гэнэ.


Мисс Баярцэцэг “Мулан”-д тоглох уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.