Бялуу хийх жор

бялуу540_700x700
Энгийн сүүтэй бялуу хийх жор оруулж байна. Чимэглэлийг та өөрийн хүслээр хийгээрэй.
ОРЦ: 8 хүн
2,5 стакан гурил
2 ц/х хөөлгөгч
¾ ц/х давс
1,5 стакан сүү
1,5 стакан сахар
4ш өндөг
170г масло
1ц/х ваниль
ХИЙХ АРГА:
1. Гурил хөөлгөгч давс 3-ыг хамт шигшинэ. Өндөгийг шар цагаанаар нь хуваана.  Өндөгний цагааныг миксердэж хөвсгөр болсны дараа 100г элсэн чихэр нэмнэ. Дахиад миксердэнэ.
2. Маслыг миксерээр бяцлаад  үлдсэн элсэн чихэрээ нэмээд сайтар хутгана. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгана. Бүгдийг хийгээд дууссан бол ваниль нэмээд, миксердсэн өндөгний цагаанаа нэмээд хутгана.
3. Листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Зуурмагаа хувааж листэндээ тэнцүү хийгээд тэгшилж өгнө.  180С 25-30 минут шарна.
4. Крем болон жимсээр чимэглэж өгнө.


Бялуу хийх жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.