Ингээд хөлбөмбөгийн фанатууд та биднийг инээлгэж бас уйлуулж байдаг түүний тоглолтын үеэр хөгжилтэй мөн хээгүй хэнээс ч айж ичихгүй ярьдаг Балжаа ахынхаа яриануудаас нь цөөн хэдийг түүвэрлэллээ.
-Лам хуврагыг би шүтэхгүй ээ
Лампард Роналдогоо шүтнэ
-За энэ цэнгэлдэхийг нисдэг таваг гэж гадаадад байдаг юмыг дууриалгаж хийсэн юм байна. Манайд ямар тэр таваг нь байх биш.
-Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсэлоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм бишүү
-Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчимаар байх юм даа.
-…Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ…
-Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм гэхдээ эднүүд баахан л нэгжтэй бдаг блгүй дээ. ямар мань мэт бгаабиш
-Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгэж л тоглодог байсан
-Чоно турж үхсэн газар луу бөмбөг хаялаа
-За наад асуултанд хариулъя. ЗА ЁСТОЙ ЧӨТГӨР БҮҮ МЭДЭЭ…
-Манай Терри нийтийн эзэмшлийн цєєрєм рүү уургаа шиддэг тэгсэн Брижийн загас орсон.
-Энэ хүүхнүүдтэй орооцолддог ажлыг бол Терри, Рүүни гээл англичууд тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Европын аварагууд нь бол Англичууд, тэгээл араас нь Францууд ордог. Рибери гэх мэт олон нөхдүүд байгаа.
– Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ..ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаяцан.
-МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо.
-За энэ Гетцэ гэдэг залуу бол дортмундын мотор юм байгаан, харин энэ хүн бол багийн гол удирдагч машинаар бол кроп нэр нь хүртэл клоп…
-За Рональдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Рональдо ГООЛ…
-Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм…
-Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө…
-Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юмсан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой
Нийтэлсэн: Хосоо newsapp.mn