Эрхэмсэг бүсгүй та эр хүний юунд дурладаг вэ?
1. Булчинлаг гэдэс.
2. Хүчтэй гар.
3. Ханагар цээж.
4. Бадриун гуя.
5. Мэдрэмжтэй уруул.
6. Чанга өгзөг.
Та алийг нь сонгож байна вэ? Сонголтоо хийгээрэй.
Хэрвээ та:
1. Булчинлаг гэдэст дурладаг бол сексилогчдын үздэгээр ийм халуун цэгт дурладаг бүсгүйчүүд эр хүнийг захирах дуртай хүмүүс байдаг гэнэ. Ер нь ийм бүсгүйчүүд эр хүний амьдралын утга учир нь байхыг эрмэлздэг бөгөөд хэрэв энэ санаа нь биелэхгүй бол түүнийг орхиж тохирох дараачийн хүнээ хайдаг байна.
2. Хүчтэй гар. Хэрэв чи энэ халуун цэгийг таалдаг бол маш чадварлаг амрагтай болохыг мөрөөддөг хүмүүсийн тоонд багтана хэмээн мэргэжилтнүүд үздэг. Yнэхээр ч ийм гар сексийн мөрөөдлийн хязгааргүй уудамд аваачна гэдэгт эргэлзэх хэрэггүй гэнэ.
3. Ханагар цээж. Уул шиг ханагар гэж хэлдэг болоод ч тэр үү энэ халуун цэгт дурладаг хүүхнүүд эр хүнээс зөвхөн нөмөр нөөлөгтэй ,ноён нуруутай байхыг хүсдэг гэнэ. Мөн мэдээж хэзээ ч хуурахгүй найдвартай эр байгаасай гэж сексилогчид үздэг байна.
4. Бадриун гуя. Эрэгтэй хүний биеийн энэ хэсэгт сексийн маш их хүч хуримтлагдаж байдаг учраас нэлээд эротик хэсэгт багтдаг байна. Тиймээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв чи энэ хэсэгт дурладаг бол маш хөнгөн сексээр зугаацах дуртай нэгэн бололтой. Магадгүй чамд бие сэтгэлийн ташаалыг нэг дор эдлүүлж чаддаг тийм эрийг чи байнга хайдаг юм байна.
5 . Мэдрэмжтэй уруул. Сексийн таашаал авахад уруул чухал үүрэгтэй . Түүнээс гадна нээлттэй эсвэл дуугуй хүний аль нь чамтай учраад байгааг сайтар хэлж өгдөг эрхтэн .Хэрэв чи имйм халуун цэгийг сонгож байгаа бол чамд сексээс илүү түүний дотны харьцаа хэрэгтэй гэнэ. Эмэгтэй хүнийг ойлгохыг хүсдэг эрчүүд чиний анхаарлыг татдаг бололтой.
6. Чанга өгзөг. Энэ халуун цэгт харцаа унагадаг бүсгүйчүүд байнгын амрагаас татгалзаж, цаг зуурын жаргалд мордох дуртай хүмүүс байдаг гэж нэгэн дуугаар сексилогчид баталж байна. Ийм бүсгүйчүүд яг юу хүсэж мөрөөддөгөө ч мэддэггүй гэж тэд үздэгт бүү гомдоорой. Хэрэв чи өгзөг харж дурладаг бол янаг амрагийн адал явалд автаж, туршилт хийх дуртай юм байна гэж мэргэжилтнүүд тайлбарладаг ажээ.