Нүүрний хэмжигдэхүүн

Favim.com-beautiful-color-fashion-girl-628864Нүүрний үндсэн хэмжигдэхүүний тухай 
Нүүр будалтын өмнө нүүрний хэлбэр, нүд, хөмсөг, хамар, үрүүлийн хоорондын харьцааг зөв эсэхийг тодорхойлох нь чухал. Гоо сайхны мэргэжилтнүүдийн үзсэнээр нүүрний байдлыг дараах байдлаар хуваан авч үзжээ.

Нүүрийг уртаар нь 3 тэнцүү ангилж үзнэ. 
1. Үсний уг ба эхлэл хэсгээс чихний дээд омогтой тэнцэх хэсгийг
2. Хамрын дээд угнаас хамрын үзүүр хүртэл үргэлжлэх хэсгийг
3. Хамрын үзүүрээс эрүүний шонтон хүртэл үргэлжлэх хэгийг хэлнэ

Нүүрний өргөний харьцааг зүүн талын чамархайнаас баруун талын чамархай хүртэл 1/5 байхаар тооцсон байна.
Үүнд:
1. Баруун чамархайнаас баруун нүдний төсгөл хүтрэл
2. Баруун нүдний төгсгөлөөс нүдний эхлэл хүртэл
3. Баруун нүдний эхлэлээс зүүн нүдний эхлэл хүртэл
4. Зүүн нүдний эхлэлээс зүүн нүдний төгсгөл хүртэл
5. Зүүн нүдний төгсгөлөөс зүүн чамархай хүртэл зайг өргөнөөр бодно.
Хүн бүрийн нүүрний өргөн өөр байх тул тухайн хүний нүдний уртаар хэмжинэ. 1 өргөн зайд 1 нүдний хэмжээс байхаар баримжаалан хэмжиж болно.

Хөмсгөнд хэмжилт хийх 
Засч зөв хэлбэрт оруулсан хөмсөг нь нүд нүүр царайг тодолтгож аятайхан болгоод зогсохгүй бүсгүй хүний зан чанар, сэтгэл санааны илэрхийлэл болж чаддаг. Клеопатрын үед өтгөн хар хөмсөг гоё сайханд тооцогддог байсан.18-р зууны үейин Английн хатагтай нар хулганы үсийг ашиглан хөмсгөө өтгөрүүлж харагдуулдаг байсан гэдэг. Хөмсөг нь нүдийг духнаас урсах хөлсний бохирдлоос хамгаалахаас гадна нүүр царайг гоёмсог болгон тодотгох чухал үүрэгтэй. Хөмсөгний хэлбэрийг зөв гаргахын тулд хөмсөгний урт, өргөнийг сайтар хэмжиж тодорхойлж сурах хэрэгтэй.

Хөмсөгний уртыг хэмжихдээ үндсэн 3хэсэгт хувааж үздэг.
Үүнд:
1. Үндсэн хэсэг
2. Дунд хэсэг
3. Төгсгөл хэсэг
1. Үндсэн хэгсийг хэмжихдээ хамрын угалз дээр шугамыг тавиад эгц дээш нь барина. Хэрэв шугамнаас хөмсөг илүү байвал таны хөмсөг хэт ойрхон, дутуу байвал хэт хол байна гэж үзэж болно.

2. Дунд хэсгийг хэмжихдээ хамрын угалзнаас нүдний голыг дайруулан хөмсөгний өргөлттэй нум хэсгийг хэмжинэ.Өргөлттэй хэсэгнь хэт хойно эсвэл урд байгаа эсэхийг тогтоож өгнө.

3. Төгсгөл хэсгийг мөн хамрын угалзнаас нүдний төгсгөл хэсгийг дайруулан ташуу байрлуулж хэмжих ба сүүл хэсгийг илүү ба дутууг шалгана. Хөмсөгний уртыг зөв тодорхойлох нь нүүрний тэгш хэмжээг бий болгоход чухал үүрэгтэй.

Мөн хөмсөгний өргөнийг хэмжих нь чухал. Хөмсөг хэт өргөн бол ширүүн эвгүй төрхийг үүсгэдэг. Харин хэт нарийн бол гэнэн (алмайрсан) төрхийг бий болгодог. Иймээс зөв хэмжиж, будаж, засах нь чухал. Хөмсөгний өргөн нь 0.3-0.8мм дотор хэлбэлзэж байх нь зөв. Өөрт тохирсон хөмсөгний өргөнийг сонгосны дараа эхлэл хэсгийн 2 хувааж, сүүл хэсэг нь 1.2 байхаар тооцож засна. Хөмсөг нь зөв өргөнтэй байх нь таны царайнд зөөлөн төрхийг бий болгоно.


Нүүрний хэмжигдэхүүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.