Бэлэг гардуулахдаа юуг анхаарах вэ?

1526636_1420168084952402_3262548195541083782_nБэлгийг зүгээр нэг өгөх биш, хүндэтгэлтэйгээр гардуулах нь бас л нэгэн соёлын илрэл юм. Бэлэг тань хичнээн үнэтэй нандин байх тусам сав баглаа боодол нь ч мөн л хүний анхаарал татаж, нүд баясгасан байвал зүгээр. Авчирсан бэлгээ ичингүйрхэн сэмхэн үлдээх биш, эсвэл бэлгээ өгөх гэж бүхэл бүтэн түүх домог ярин өөрийгөө болон авчирсан зүйлээ рекламдах шаардлагагүй.

Европт айлд орохдоо үүдэнд нь авчирсан дарс, цэцгээ өгдөг бол монголчууд хоол цайгаа тухтайхан идэж уугаад ёслол төгөлдөр /олны анхаарлын татан байж/өгдөг. Хүний өгсөн бэлэг дурсгалын зүйлийг тэр дор нь задалж үзээд баярласан сэтгэлээ илэрхийлэх нь цаад хүндээ тааламжтай байдаг. Таны дургүй хамтлагийн CD, сонирхдоггүй яруу найрагчийн чинь номыг өгсөн ч тааламжтай хүлээн авч чин сэтгэлээсээ талархах нь таны соёлын бас нэгэн хэмжүүр гэдгийг сануулая. Бэлэг өгч байгаа хүндээ өөрөө шууд гардуулах боломжгүй, завгүй байвал өөрийн нэрийн хуудсаа заавал хийгээрэй.

Гардуулах бэлгээ урьдчилан шалгахад гэмгүй. Хэн нэгэнд бэлэг өгөхдөө хамт яваа улсыг нь орхиж, ялгаварлахыг тун зохимжгүй гэдэг. Гэвч зиндааг нь харж, томоос нь эхлэн багасгах байдлаар бэлгээ өгч болох юм. Хэт их ялгаатай бэлэг өгч байгаа бол аль болох тусдаа байхад нь өгөх нь зүйтэй. Бэлэгний овор хэмжээний ялгаанаас болж, эвгүй байдалд оруулахгүйн тулд өрөө тус бүрд оруулан тавьдаг ёс ч бий.
Бэлэг өгөхдөө авч байгаа хүнийхээ оронд өөрийгөө тавин оруулан тавьж үзээд “надад ийм бэлэг хэрэгтэй билүү” гэж тунгаагаарай. Учир нь гадаадыхны сайтар бодож тохижуулсан үзэмж төгөлдөр орд харшид манай морин хуурыг хаанаа өлгөх билээ дээ. Өгсөн бэлгийг тань голсондоо биш гэдгийг ойлгох бизээ. “Эрхэм бэлэг ном” гэдэг дээ. Гэхдээ юуны өмнө байх хамгийн энгийн хэрнээ хэнд ч хэрэгтэй зүйл бол “cash money” бэлэн мөнгө байдаг. Гэхдээ үүнийгээ тусламж биш, жинхэнэ утгаар нь бэлэг гэдгийг ойлгуулахаар бэлдэх хэрэгтэй. Нэг арга байна. Тасалгааны цэцгийн саванд хар шорооноос ургаж байгаа мэтээр суулгасан арван долларын дэвсгэрт бас л сонин шийдэл шүү. Сэтгэлээ чилээн бодож, ухаанаа шингээсэн бэлэг хямд, үнэтэй аль нь ч байсан бусдыг баярлуулдаг. Бэлэг гэдэг бол зөвхөн биет зүйл байх албагүй юм. Сүүлийн үед тухайн хүнийхээ үйлчлүүлэх дуртай газар нь үнэтэй орох эрхийн бичиг гардуулах нь бас нэгэн сэдэл юм. Жишээ нь танай найз гадаад хэл сурах хэрэгтэй байгаагаа чамд ярьж байсан бол аль нэгэн хэлний дамжаанд өмнөөс нь очин бүртгүүлээд бүх зүйлийг жин тан болгочихоод эрхийн бичгийг нь гардуулж болох юм. Бэлэгдлийн хувьд ч утга төгс байгаа биз. Үүнтэй адил хувцасны дэлгүүр, хоолны газрын эрхийн бичиг өгсөн ч болох юм шүү дээ. Хамгийн гол нь цаад газартайгаа сайтар ярьж тохирохгүй бол найзыгаа эвгүй байдалд оруулах вий.

Хайр сэтгэлийг хан хүүгийнх нь өгсөн бэлгээр хэмждэг гэж та сонссон уу? Зарим үндэстэн ингэж хэлдэг юм байна. Эрхий хурууны чинээтэй жижигхээн хонх өгсөн ч эд юмны шуналгүй, эрдэм номны мөр хөөсөн найз чинь хүүхэд шиг үнэн сэтгэлээсээ жаргадгийг харах тусам дараа дараачийн баяраар улам илүү гойд, өнгө үзэмжтэй бэлэг өгөх хүсэл төрнөө дөө.


Бэлэг гардуулахдаа юуг анхаарах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex