Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Д.Пүрэвсүрэнгийн хөл хүнд болсон зургийг бид та бүхэндээ хүргэж байсан билээ. Түүний тэр зургаас удахгүй зулайг нь үнэрлэх үрээ хүлээж буй сайхан ээжийн дүр төрх харагдаж байсан.
Уг нь тэрбээр хөл хүнд байх үеэ ихэд нууцалж байсан хэдий ч ийнхүү олны хараанд өртөөд амжсан юм. Түүний анхны охиныг М.Мөнхжин гэдэг бөгөөд одоо есөн настай аж. Харин удахгүй мэндлэх хүүхэд нь охин болов уу, хүү болов уу хэмээн түүний фенүүд нь сонирхож байгаа нь тодорхой юм. Тэгвэл топ бүсгүй маань охиноо охин дүүтэй болгох гэнэ. Өөрөөр хэлбэл түүний одоогийн төрөх хүүхэд нь эмэгтэй гэнэ. Уг нь тэрбээр цагаан хэл амнаас болгоомжилж хүүхдийнхээ хүйсийг ихэд нууцалж байсан ч ийнхүү ил болсон нь энэ ажээ.