
-Ванилтай амтат капкэйк-
Орц:
– ½ аяга гурил (өөрөө өсгөгчтэй гурил)
– ½ аяга элсэн чихэр
– 175 грамм элсэн чихэргүй масло
– 150 мл сүү
– 3 ширхэг том өндөг
– 1 халбага ванилийн ханд
Хийх арга:
1. Эхлээд шарах шүүгээгээ 175 градусд халаана. Халж байх хооронд нь шарах шүүгээний тавиур дээр 12 ширхэг капкэйкний цаасыг жигд өрж бэлдэнэ.
2. Том саванд: гурил, элсэн чихэр, маслогоо хийж бүгдийг нь сайн холино.
3. Дараа нь сүү, гурван ширхэг өндөг мөн Ванилийн хандаа хийж, сайтар холино. Нэг ч ширхэггүй болтол нь сайн холих хэрэгтэй.
4. Дөрөвөөс таван минут хамгийн хүчтэйгээр нь миксэрдэж холино.
5. Сайн миксэрдэж хольсон бол, бэлдэж тавьсан капкэйкний цаасандаа хувааж хийнэ. Хувааж хийхдээ цаасан аяганыхаа зөвхөн гуравны нэгээс хэтрэхгүй хэмжээтэйг хийж шарах шүүгээндээ хийнэ.
6. 25 минутаас хэтрэхгүй хугацаанд шарах шүүгээнд байлгана.
7. 25 минут өнгөрсөний дараа, капкэйкээ шарах шүүгээнээсээ гаргаж хөргөх хэрэгтэй.
Харин үүний дараа та хүссэнээрээ чимэглэж болно.