Бялуу хийхэд бидний гаргадаг алдаа

Эхний хэдэн бялуу чинь үзэмж муутай нэг л болж өгөхгүй байна уу? Тэглээ гээд шантрах хэрэггүй. Хийх тусам улам бүр сайжраад л байдаг юм. Анхны зүйл бүхэн сайн байх албагүй шүү дээ. Гол нь дахин дахин оролдож, төгс бүтээл гаргах нь чухал юм.
download
Бялуу хийх гэсэн хүсэл эрмэлзэл байвч нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай.
1. Өндөг, элсэн чихэр зэргийг хөөсөртөл нь сайн миксэрд
2. Гурилаа заавал шигшсэн байх ёстой.  Залхуурах хэрэггүй!! Гурилыг олон шигших тусам бялуу маань барьцалдаж илүү гоё болдог.
3. Зуурмаган дээрээ гурилаа хийсний дараа зөөлхөн, удаан хутгах хэрэгтэй. Тэгэхгүй бол барьцалдахгүй ба болсныхоо дараа арзайсан байх тохиолдол бий.
4. Зарим бялууны жоронд тэмдэглэснээр калькин цаасаа тавиад шууд зуурмагаа хийхийг зааварласан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ цаасаа тослохгүй шууд зуурмагаа хийвэл кекс болсны  дараа цаас нь ёроолоос нь салж өгөхгүй, кексний хэсгийг хамт салгачихдаг.
5. Бялуу хийхэд ихэвчлэн шарах шүүгээг  170-190 хэмд халаадаг. Хэтэрхий их халуун, бүлээн зууханд удаан байлгавал буцаад түүхийрдэг.
6. Бялуугаа хийхдээ шарах шүүгээгээ маш сайн халаасан байх ёстой. Асаагаад шууд хийвэл түүхийрнэ шүү.
7. Шарах шүүгээнд хийхдээ хажууд нь аягатай ус тавьбал кекс чинь илүү чийглэг гоё болдог.
8. Шарах шүүгээнээсээ кексээ гаргаад шууд хэвнээс нь салгаж болохгүй 20-30 минут хөргөөж амраах хэрэгтэй.
9. Зуухнаасаа гаргаад амраана гээд шууд хүйтэн газар тавьж болохгүй тэгвэл хөөлт нь бууна.
10. Шарах шүүгээнээсээ гаргачаад сайн амраасны дараа кремээ тавихгүй бол крем чинь шингээд алга болчихно.
Эхний хэдэн бялуу чинь үзэмж муутай нэг л болж өгөхгүй байна уу? Тэглээ гээд шантрах хэрэггүй. Хийх тусам улам бүр сайжраад л байдаг юм. Анхны зүйл бүхэн сайн байх албагүй шүү дээ. Гол нь дахин дахин оролдож, төгс бүтээл гаргах нь чухал юм.

Бялуу хийхэд бидний гаргадаг алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.