Франц маягаар шарсан мах

хоол540_l
ОРЦ: /6 хүн/
1кг үхрийн цул мах
1ш бөөрөнхий сонгино
давс, перец
150гр бяслаг /ж нь: гауда/
½ стакан цөцгий /майонез байж болно/
½ стакан сүү
ХИЙХ АРГА:
1. Үхрийн махыг 1-1,5 см зузаантайгаар хавтгай том хэмжээтэй хэрчинэ. Махны алхаар давтаж өгвөл зөөлөн болно.
2. Түлэгдэхгүй саванд махаа хийнэ.
3. Сонгиныг таллаж хагас дугуй хэлбэртэй хэрчээд махан дээрээ тавина. Махаа давс, перецээр амтална.
4. Бяслагаа үрж махан дээрээ жигд цацна. Цөцгий, сүүгээ холиод махан дээрээ түрхэх байдлаар холино.
5. Шарах шүүгээнд 180 хэмд  1-1,5 цаг шарна.


Франц маягаар шарсан мах
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.