Бейонсе, Жэй Зи хоёр төрөөгүй хүүхдэд ”төмөр” өлгий бэлдэв

059f9a85e5f7b645greatНэрт дуучин Бейонсе болон Жэй Зи нар энэ зун ихэр хүүхэдтэй болох гэж байгаа билээ. Хэвлийдээ ангир үрс тээж байгаа гэдгээ дуучин бүсгүй хэд хоногийн өмнө Инстаграм хуудсаараа дамжуулан зарласан.

Хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажилдаа одод хэзээний орчихсон гэнэ. Бөмбөрцөг дэлхийд цуутай одууд болохоор эгэл жирийн иргэдийн сонирхдог зүйлс, тавилга, хэрэгслийг авахыг хүсээгүй бөгөөд өндөр үнэтэй, зиндаархсан барааг сонирхон захиалж байгаа сурагтай.

Нэг бүр нь 38 мянган еврогийн үнэтэй Испанийн Suommo брэндийн Dodo Bassinet Gold Edition хүүхдийн орноос хоёрыг авахаар захиалга өгсөн тухай хэвлэлүүд ид шуугиж байна.

Монголчууд бид төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг дээ… гадаадынханд хамаардаггүй үгс юм болов уу?… Эх сурвалж www.wikimon.mn


Бейонсе, Жэй Зи хоёр төрөөгүй хүүхдэд ”төмөр” өлгий бэлдэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.