Нэрт дуучин Бейонсе болон Жэй Зи нар энэ зун ихэр хүүхэдтэй болох гэж байгаа билээ. Хэвлийдээ ангир үрс тээж байгаа гэдгээ дуучин бүсгүй хэд хоногийн өмнө Инстаграм хуудсаараа дамжуулан зарласан.
Хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажилдаа одод хэзээний орчихсон гэнэ. Бөмбөрцөг дэлхийд цуутай одууд болохоор эгэл жирийн иргэдийн сонирхдог зүйлс, тавилга, хэрэгслийг авахыг хүсээгүй бөгөөд өндөр үнэтэй, зиндаархсан барааг сонирхон захиалж байгаа сурагтай.
Нэг бүр нь 38 мянган еврогийн үнэтэй Испанийн Suommo брэндийн Dodo Bassinet Gold Edition хүүхдийн орноос хоёрыг авахаар захиалга өгсөн тухай хэвлэлүүд ид шуугиж байна.
Монголчууд бид төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг дээ… гадаадынханд хамаардаггүй үгс юм болов уу?… Эх сурвалж www.wikimon.mn