Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал

0618cfdaa0d9ec06589119844e8f9166Сарын тэмдэг нь ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх, хэвлийн доогуур базалж өвдөх болон шалтгаангүйгээр уурсах гээд бөөн асуудал дагуулдаг. Зарим үед эмэгтэйчүүд, эмэгтэй хүн болж төрсөндөө харамсах ч явдал бий. Чарльз Дарвины онолоор бол энэ үйл явц нь эмэгтэйчүүдэд үр тогтох, хүүхэд тээх , хүүхэд төрүүлэхэд туслах зарчимаар бий болсон гэдэг.

Сарын тэмдгийн мөчлөг нь тусгай даавруудын хатуу хяналтан дор эмэгтэй хүний бэлгийн эрхтэнүүдэд сар бүр явагддаг өөрчлөлт юм. Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн илрэл нь сар бүр тогтмол цусархаг ялгадас бэлгийн замаар ялгарах явдал юм. Энэ нь 28 хоног тутамд 3-5 хоног үргэлжилнэ.

Шинж тэмдэг
Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалыг сар бүрийн тогтмол байдлаар нь шинжинэ. Хэрвээ тогтмол ирж байвал хэвийн. Үгүй бол мөчлөг алдагдаж байна гэсэн үг.
Ийм алдагдлын хамгийн хурц илрэлийн нэг нь аменорея буюу хагас жилээс илүү хугацаагаар сарын тэмдэг ирэхгүй байх.
Түүнээс гадна хэтэрхий бага эсвэл хэт их сарын тэмдэг ирэх, мөн түүнчлэн тогтмол биш байх( ойр ойрхон эсвэл цөөн ирэх)нь анхаарууштай зүйл . Цус гарах нь зөвхөн 1-2 хоног юмуу эсвэл долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилвэл эмэгтэйчүүд болгоомжилох хэрэгтэй. Мөн сарын тэмдэг өвдөлт ихтэй ирэх нь мөчлөгийн алдагдал байж болно.

Шалтгаан
Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдал нь өвчин бус зөвхөн бэлиг эрхтэний үйл ажиллагаанд гарсан ямар нэгэн хямралын шинж тэмдэг юм. Мөчлөгийн алдагдалын эх үүсвэр нь ихэнхдээ дааврын тогтолцооны гажуудал байдаг. Гэхдээ энэ гажуудал нь заавал бэлгийн даавруудад гарах албагүй. Бамбай булчирхай, бөөрний булчирхай болон өнчин тархины дааврын гажуудлаас ч болсон байж болно. Эдгээр дааврын өөрчлөлтөд гарах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд:

  • Байнгын сэтгэлийн дарамт ба мэдрэлийн системийн өвчлөл
  • Бэлгийн эрхтэний, эсвэл өөр дотор эрхтэний ноцтой өвчлөл
  • Удамшил
  • Зарим нэгэн эм, бэлдмэл хэрэглэхэд
  • Оршин суудаг газраа эрс өөрчлөх ( дулаан газраас хүйтэн газар)
  • Цацрагийн болон бусад хордлого
  • Хэтэрхий хурц хоол

Харин тампон хэрэглэх нь сарын тэмдэгийн мөчлөгт сөрөг нөлөө үзүүлдэг гэж зарим хүмүүс буруу ойлгодог.

Үр дагавар
Зарим сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалын цаана маш ноцтой өвчин болох умайн гадуурх жирэмслэлт, өндгөвч болон умайн хортой, хоргүй хавдар байж болох эрсдэлтэй.

Оношлогоо 
Сарын тэмдэг гэнэт өөрчлөгдөж хэвийн бус болсныг анзаарсан даруйдаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалын шалтгааныг аль болох хурдан илрүүлбэл сайн. Эмч хамгийн эхлээд өвчтөний дааврын тэнцвэрт байдлын шинжилгээ хийнэ. Түүнчлэн бэлгийн дотор эрхтэний гэмтэл байгаа эсэхийг шалгах хэт авианы шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Мөн үтрээний наалдац авах, эсвэл бэлгийн замын өвчин илрүүлэх тусгай молекулын оношлогоо юм. Дааврын шинжилгээний үр дүнгээс хамаарч өвчтөнд дотоод шүүрлийн булчирхайн мэргэжлийн эмчийн зөвлөгөө шаардлагатай болж магадгүй.

Эмчилгээ 
Алдагдсан сарын тэмдэгийн мөчлөгийг зайлшгүй хэвийн болгох шаардлагатай. үүний тулд мөчлөгийн алдагдлыг эмчлэх бус харин үүсгэсэн шалтгааныг арилгах хэрэгтэй:

  • Халдварт болон үрэвсэлт өвчнийг тусгай эм, физик эмчилгээгээр эмчилнэ.
  • Дааврын өөрчлөлтийн эхэн үед дааврын эмчилгээ хийнэ.
  • Хавдар үүссэн нөхцөлд мэс засал хийгдэнэ.
  • Суларсан биемахбодийг дэмжихэд биеийн тамираар хичээллэх болон зөв хооллолт, амин дэм тусална.

Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex