Эмэгтэй хүн бүр хоол хийж чаддаг. Чадахгүй байсан ч сурдаг. Дан ганц хоол гэхгүй дэлгүүрээс бялуу авахынхаа оронд бялууны орц хэрэгсэл авч яагаад болохгүй гэж. Би их олон бялуу хийж байсан ч энэ жороор хийсэн нь хамгийн амттай болсон. Иймээс та бүхэндээ амтат бялуу хийх жорыг хүргэж байна.
Орц :
Өндөг 4ш
Элсэн чихэр 200гр
Масло 200гр
Гурил 350гр
Ургамлын тос 50гр
Сүү 120гр
Ванилла 1 уут
Байкинг повдэр 1уут
Хийх арга: Өндгөө хөөсөртөл нь сайн миксэрдэнэ. Цагаараад хөөс шахуу болох үед нь элсэн чихрээ нэмж уустал нь миксэрдэнэ. Нэмэн масло, сүү, тосоо дарааллуулан миксэрдэнэ. Өөр саванд гурилаа шигшинэ. Гурилан дээрээ байкинг повдэр буюу хөөлгөгчөө холино.
Хольсныхоо дараа миксэрдсэн зуурмагтайгаа холин зөөлөн хутгана. Дээрээс нь ваниллаа холино. Зөөлхөн хутгана. Зуурмагаа бэлдэж байхдаа зуухаа 170-180 градусд халаасан байх ёстой. Хэвэн дээрээ калкин цаасаа тавин тосолсныхоо дараа зуурмагаа хийн зуухаа халангуут зуухандаа хийнэ. 30-40 мин зууханд байлгасны дараа бялуу маань бэлэн болно.
Анхаарах зүйлс: Масло, өндөг, сүү гэх мэт орцууд нь тасалгааны хэмд байх ёстой. Хөргөгчнөөс шууд гарган хэрэглэвэл зуурмаг болохгүй ялангуяа масло сайн гэсгээж байж холих ёстой. Эртнээс зуухаа сайн халаасан байх шаардлагатай.