1. «Энэ тийм чухал асуудал гэж үү? » гэсэн асуултыг өөртөө тавь.
Магадгүй танд нилээд утгагүй асуулт мэт санагдаж байгаа биздээ. Гэтэл үгүй.Эмэгтэйчүүд бид өчүүхэн жижиг асуудлыг жигтэйхэн томруулж бодоод түүндээ өөрсдөө шаналж биеэ зовоодог хүмүүс. Болсон үйл явдлыг дүгнэж цэгнэх гэж яарахдаа багагүй амьдралын эрч хүчийг алддаг байна.
Тайвнаар асуудалд хандаж гарах гарцыг хайх нь танд бас бусдад ч хэрэгтэй. Аливаа зүйлийн эсрэг тэмцэх ,өөрийн санаандаа бүхнийг нийцүүлэх гэж тэмүүлэх нь тийм ч зөв шийдэл биш.
2. Найзуудтайгаа уулз
Дотны найз нөхөдтэйгээ уулзаж ярилц.Тэднээс асуу. Та нар сэтгэл зовних зүйлгүй тайван байна уу? гэж. Найзууд чинь нэгэн дуугаар үгүй гэж хариулах байх. Хүн бүхэнд хэцүү,шийдэж боломгүй асуудал олон байдаг ч тэр бүхэнд шаналаад байх нь утгагүй шүү дээ. Хэрвээ тэд таны оронд байсан бол яаж шийдэх байсныг нь асуу. « Тэмцэлгүй амьдрал гэж үгүй шүү дээ» гэдгийг санаж яваарай.
3. Бусдын туршлагаас суралц
Сэтгэл зүйн чиглэлийн ном, алдартнуудын амьдралын тухай бичсэн хүүрнэл, амжилтанд хүрсэн үндэс зэрэг ном нь таныг зовоон байгаа асуудлыг чинь тэр дор нь шийдэж өгч чадна. Мөн танд түүхэн кино ч тус болно. Хэрхэн баатарлагаар тэд тулалдаж тэмцэж байж эрх чөлөөг олдог билээ.
4. Амьралынхаа хэмнэлийг өөрчлөх.
Урьдчилан төлөвлөсөн бүхэндээ баригдаад суугаад яахав. өөрийнхөө хийх алхам бүрийг нарийн тооцоолсон байх нь эрх чөлөөтэй амьдрахад,саад болох тохиолдолд ч байдаг. Гэтэл энэ сайхан орчлонд гэрэл гэгээг хэн нь илүү мэдэрдэг гээч. өөртөө итгэлтэй зоримог нэгэн. Бусдад тохиолдсон ээдрээтэй явдал заавал танд тохиолдох ёсгүй шүү дээ. Хийх алхам бүрээсээ болгоомжлох шаарлагагүй. Иймээс өөдрөг байхыг хүсье. Та сэтгэлээр унах үедээ аль болох өөрийгөө цоглог байлгахыг хичээ. Хамгийн гоё хувцасаа өмсөөд гадуур алх. Бусдын анхаарал халамж,хүндлэлийгшууд мэдрэх болно. Сайхан хүүхний өмнө харц буруугүй гэдэг шүү дээ.
5. Эрүүл мэндээ бод
Ямарч хүн сэтгэлзүйн хямралд орсон үедээ маш амрхан ядарч,сульддаг байна. Ийнхүү хямралаас шалтгаалан олн янзын өвчлөл бий болохоос гадна эмэгтэйчүүд бидний гоо сайхан ч багагүй хохирдог. Бэрхшээлтэй асуудал болж бүтэхгүй бүхнийг хойш нь тавь. өөртөө илүү их цагийг зарцуул. Сэтгэлдээ нийцэх амралтыг сонго. Амралтын шинэ өглөө өөрөөсөө юу ч бүү асуу. Таныг чилээж,ядрааж буй асуудлуудыг март. Салхинд алх, Ресторонд ор.Дуртай амттангаа авч ид. Хамгийн гол нь юу ч бүү бод, юу ч битгий хий.
6. Амьдрал байх л юмыг сэтгэлийн зовнил бүү болго.
Жишээ нь таны нөхөр ажил нь амжихгүй оройтон гэртээ ирэх, эсвэл гар утас нь холбогдох боломжгүй түр хаагдах /цэнэгггүй болох/ зэрэг шалтгаанаар тантай холбоо барьж чадсангүй. Гэтэл та яагаад заавал муу мухайгаар түүнийг төсөөлөн бодож, азгүй явдал тохиолдсон болов уу? хэмээн өөрийгөө зовоох шаардлагатай гэж. Иймээс та өөрийнхөө толгойд орж ирэх бүтэлгүй бодлоосоо салах хэрэгтэй. Хааяа хэзээ ч биелэмгүй мөрөөлдөлд автан суух сайхан байдаг шүү дээ.