Хайр сэтгэлээ илэрхийлэх үндсэн аргууд

35Эрчүүд хоорондоо “Би түүнтэй зөвхөн сексийн харилцаатай”, “Би түүнтэй гэрлэхэд бэлэн байна л даа, гэхдээ энэ бол хайр сэтгэл биш…” гэх мэт үгнүүдийг чамгүй л ярилцдаг. Үнэн хэрэгтээ эрчүүд “хайр сэтгэл” гэдэг үг, ойлголтоос ихээхэн айдаг. Яагаад гэвэл яг тохирох үгийг бид олж чаддаггүй хэрэг л дээ.

Мэдээж хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд янз бүрийн өвөрмөц аргыг бодож олдог. Гэвч үндсэн хэдхэн арга байдаг бөгөөд бид зөвхөн түүний янз бүрийн хувилбарыг л бодож олдог юм.

Эрчүүд зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлдэг
Яг үнэндээ тийм ч олон эр энэ аргыг хэрэглэж чаддаггүй. Хэн нэгэнд хайртай гэдэг үг ойлголт эрчүүдийн хувьд ямар нэг чухал шалтгаан, их үүрэг хариуцлагатай холбоотой мэт санагддаг бөгөөд сэтгэлийн гүнд багахан айдас, түгшүүр хадгалагдаж байдаг. Зарим хүн “Миний хувь заяа чиний гарт”, гэсэн үгийг “Би чамд хайртай” гэдэгтэй нэгэн утгатайгаар хэлдэг. Эрчүүд гологдож хаягдахаас л хамгийн их айдаг. Зарим хүний хувьд “Би чамд хайртай” гэдэг үг нь “Би чиний төлөө бүхнийг хийнэ”, “Би чамд үргэлж үнэнч байна” гэсэн утгыг илтгэнэ. Нэг үгээр хэлэхэд “БЧХ” гэдэг энэ гуравхан үг амлалт, тангарагтай ижилхэн юм. Эрчүүд амлалтаа биелүүлэхийг ямагт хичээдэг учраас амлалтаа биелүүлж чадахгүй бол бусдын элэг доог болно гэдгээс ихээхэн айж, хэрвээ “БЧХ” гэдэг үгийг хэлчихвэл… гэсэн айдас сэтгэлийн нь гүнд аргагүй хадаастай явдаг байна.

Эрчүүд хайр сэтгэлээ анхаарал, халамжаараа илэрхийлдэг
Дурласан эр сэтгэлээ илэрхийлэх гээд чихэр, шоколад, бяцхан жижигхэн хайрцагтай зүйл, гоо сайхны юм уу гоёлын зүйл гээд л таныг энэ дэлхий дээр байж болох бүх л бэлгээр дарж орхино. Гэтэл эрчүүд өөрсдөө бэлэг гэж боддог байхад эмэгтэйчүүдийн хувьд бэлэг биш байх ёстой л зүйл гэж санагддаг зүйлүүд бас бий. Жишээ нь эрчүүд эрт ирэх, хааяа нэг хоол хийх, хамт ярилцаж суух зэргээ том бэлэг гэж эндүүрдэг шүү! Зарим нь хэцүү үед нь дэргэд нь байж дэмжлэг үзүүлснийгээ өөрийнхөө анхаарал халамж гэж үзэх бөгөөд энэ бол хайр сэтгэлийн илрэл гэж боддог.

Эрчүүд хайр сэтгэлээ үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг
Бид сэтгэл хөдлөл, тухайн бүсгүй таалагдаж байгаа эсэхийг гарыг нь атгах, үнсэх болон сексээр илэрхийлдэг. Дээр хэлсэнчлэн үнэндээ эрчүүд хайр сэтгэлээ үгээр илэрхийлдэх чадваргүй учраас үйл хөдлөл буюу сексийн үед үзүүлнэ. Учир нь энэ үед бие баригдсан байдал арилж, харилцан ойлголцож, бие биедээ халуун дотно байдал бий болдог.

Эцэг эхтэйгээ танилцуулснаар эцсийн алхам хийгдэнэ
Хэдий дотроо шийдсэн ч чамд хайртай болжээ, хамт амьдарч, хорвоог хамтдаа туулъя гэж хэлж зүрхлэхгүй байвал бүсгүйгээ өөрийн эцэг эхтэйгээ танилцуулах нь сэтгэлээ илэрхийлэх эцсийн арга байдаг. Энэ бол үнэхээр эцсийн, шийдсэн алхам юм. өөрөөр хэлбэл миний хамгийн хайртай хүмүүстэй дотно танилцаж тэдэнд минь анхаарал хандуулаач, тэд бас чамд ингэж хандана гэдгийг харуулж буй хэрэг.


Хайр сэтгэлээ илэрхийлэх үндсэн аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex