Бялуу “Улаан хилэн”

бялуу540_l
ОРЦ: /10 хүний/
-2 стакан гурил
-2 стакан нунтаг какао
-1 ц/х давс
-100гр масло-өрөөний температурт
-250гр элсэн чихэр
-2ш өндөг
-ваниль
-1 стакан тараг
-1 х/х хүнсний будаг-улаан өнгөтэй
-1ц/х сод
-ц/х уксус
ХИЙХ АРГА:
Хэрэв танд бялуу хийх хэрэгслүүд байхгүй бол “Бөмбөгөр” худалдааны төвийн Алтжин дотроос, мөн хорооллын “Баянгол” худалдааны захад байдаг “Queen Kitchen” дэлгүүрээс худалдан аваарай.Мөн маслоны хувьд маргаринтай масло тохиромжгүй. Крем хэрхэн хийхээ мэдэхгүй бол КРЕМ ТАТЫ гэдэг бэлэн крем эсвэл сүүгээр зуурдаг крем ашиглаж болно шүү.
1. Гурил дээр какао, давс нэмээд хутгана. Маслыг миксердэж тал элсэн чихрээ нэмээд үргэлжлүүлэн миксердэнэ. Хэсэг хугацааны дараа үлдсэн тал элсэн чихэрээ нэмээд миксердэнэ. Үүний дараа өндгөө нэг нэгээр нь нэмж миксердээд ваниль нэмнэ. Гурилаа бага багаар нэмээд миксердэнэ. Зуурмаг дээрээ тараг болон хүнсний будгаа нэмээд сайтар миксердэнэ.
2. Листээ тослоод калькин цаас дэвсэж өгнө. Калькин цаас байхгүй бол бичгийн цаас дэвсэж болно.
3. Уксус дээр сод нэмээд хутгана. Уксусаа зуурмаг дээрээ нэмээд хутгана.
4. Зуурмагаа дугуй листэн дээрээ тавиад гадаргууг нь тэгшилнэ. 180С-т  халаасан овенд 25-30 минут шарна.
5. Бэлэн болсон кексээ сайн хөргөнө. Хөргөсний дараа 2 тэнцүү хуваана.
6. Бялууг кремээр чимэглэнэ. Мөн чимэглэхдээ бялууны үүрмэгийг ашиглаж болно.


Бялуу “Улаан хилэн”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.