Эрүүл бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

12241708_993351154039680_8468178895189602105_nЭмэгтэй хүн бүр гоо сайхандаа анхаарч, хүсвэл яаж ч өөрчлөгдөж чаддаг. Харин бид дотоод гоо сайхандаа хэрхэн анхаардаг билээ? Эрүүл зүрх сэтгэл, эрүүл оюун ухаан, тайван амгалан байх чадварыг дотоод эрүүл гоо үзэсгэлэн гэж би ойлгодог. Тэрхүү дотоод гоо сайхан гэж бидний нэрлээд байгаа сэтгэлийн амар амгалан, цэвэр байдлыг бид хэрхэн бий болгох вэ?

Энэ нь хүн бүрийн боддог шиг тийм хэцүү зүйл гэж үү? Аль эсвэл нүд ирмэхийн зуур болгочихдог ид шидийн үзэгдэл мэт хурдан өөрчлөгдөх зүйл үү? Тэгвэл аль нь ч биш бөгөөд энэхүү номоороо эмэгтэй хүн өөрийн хүссэн аз жаргалтай, мөрөөдөлтэй, эрүүл бөгөөд гоо үзэсгэлэнтэй, сайхан амьдралаа өөрийнхөө хүчээр хэрхэн бий болгож болох вэ гэдэгт хариу өгөхийг хүссэн юм.

“Сэтгэлийн амар тайвантай амьдрал бол жинхэнэ амжилттай амьдрал”

Энэ бол миний итгэл үнэмшил. Хувь хүний хөгжлийн Институтэд багшлаад, мөн энэхүү байгууллагыг удирдаад явж байхад энэ итгэл үнэмшил маань улам л бэхжсэн. Хүний амьдрал амар тайван байвал хичнээн сайхан бэ? Гэвч амар тайван бус, айдас түгшүүр, асуудал дүүрэн байдлаас болж тэрхүү амар тайвныг хүсэмжлэн хүмүүс элдвийг сэдэж, бодож, хайж, хийж эхэлдэг. Асуудлын гол нь амар тайвныг бид хэн нэгнээс юм уу, ямар нэг зүйлээс, эсвэл үйл явдлаас биш харин өөрөөсөө хайж олох бөгөөд таны хувь тавилан зөвхөн таны гарт байгаа гэдгийг ойлгох нь эхний алхам юм.

Бид биенийхээ аль нэг хэсэгт шархтай байвал түүнийг эдгээхийн тулд эм ууж, эмчид хандаж, шаардлагатай үед мэс ажилбар хийлгэдэг. Гэтэл олон хүн сэтгэлийн шархаа эдгээхгүйгээр асуудал, зовлон, харуусал гунигтайгаа зууралдсаар нэгэн хэвийн, уйтгартай, амжилтгүй амьдарлаар амьдарсаар байдаг. Сэтгэлийн шархаа эдгээх, өөрийгөө танин мэдэх, үнэ цэнээ мэдрэх, амар тайвныг тогтоон барьж чадах, харилцааны асуудлуудаа эерэгээр шийдэх зэрэг таны хэрэгцээг хангахад өчүүхэн ч боловч тус болох үүднээс энэхүү номоо эрхэм хатагтай, ээж, эгч, дүү, хань таны гарт өргөн барьж байна.

“Эрүүл үзэсгэлтэй амьдрал” эмэгтэйчүүдийн хөтөлбөрт маань хамрагдаж, олон бүсгүйчүүд амьдралын хуучин хэв маягаа өөрчилж, өөрийн үнэ цэнээ шинээр харж, өөртөө итгэх итгэлээ олж авч, гэр бүлийн олон асуудалтайгаа нүүр тулан шийдвэрлэж чадсан тул урам авч, энэхүү номоо бичихээр сэтгэл шулуудсан билээ.
Уншигч таны мэлмий бат оршиг.

“Эрүү үзэсгэлэнтэй амьдрал” номын зохиогч Манжаагийн Алтанцэцэг


Эрүүл бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.