ОРЦ:
-Масло 350-400г
-Элсэн чихэр 150гр /1 стакан/
– Ваниль
-1ш өндөг
-Дээд гурил 150-250гр
-1ш шоколад
ХИЙХ АРГА:
1. Маслоо хайлуулж шингэн болгоод хөргөөнө. Хөргөх хооронд шоколадныхаа 2/4 хэсгийг хайлуулна. Шоколад хайлуулахад өтгөн болдог тул сүү эсвэл масло нэмээд хайлуулаарай.
2. Масло хөргөсний дараа элсэн чихэр, ваниль, 1ш өндөг бас хайлуулсан шоколадаа нэмээд 2-3 минут миксердэнэ.
3. Үлдсэн 2/4 шоколадаа жижиг хэсэгт хэрчинэ.
4. Мискердсэн масло дээрээ гурилаа бага багаар нэмээд хутгана. Үүн дээрээ хэрчсэн шоколадаа нэмээд сайтар хутгана. Хутгахдаа зөөлөн хутгахгүй бол шоколад нь бутарчихна шүү. Бэлэн болсон зуурмагаа уутаар агаар оруулахгүй бүтээгээд хөргөгчинд 2 цаг амраана.
5. Амраасны дараа овеноо 325 С дээр халаана. Халж байх хооронд жигнэмэгтээ хэв оруулна. Хэв оруулахдаа бөөрөнхийлнө. Таны жигнэмэг томордог тул жижиг хэсгээр бөөрөнхийлвөл зүгээр. Листен дээрээ калькин цаас эсвэл бичгийн цаас дэвсэхээ мартуузай.
6. Халаасан овендоо 12-15 минут жигнэнэ. Таны жигнэмэг гарч ирэхдээ зөөлөн байдаг тул хатуурахыг хүлээж болохгүй. Болсон жигнэмгээ хатуурахыг хүлээгээд амсаарай.
Нийтлэгч Кана миний хийсэн жигнэмэг: Анх хийхдээ мэдэхгүй хатуурахыг нь хүлээгээд түлсэн, одоо бол хийхэд үнэхээр амархан бас амттай.