Эмэгтэй та нүүрэндээ их анхааарл тавьж гоо сайханд орж, гоосайхны бүтээгдэхүүнийг харамгүй өөртөө зориулсан ч нүүр царай тань нэг л сайжирахгүй, өөрчлөгдөхгүй байна уу. Тэгвэл нэг зүйлийг мартсан байна. Та өөрийнхөө зан аашинд ч бас өөрчлөлт хийхээ мартаж. Аль алиныг нь зохицуулж, хослуулж байж жинхэнэ үр дүнгээ авдаг байна.
Сангвиник эмэгтэй
Энэ бүсгүйчүүд дундаж өндөртэй, өргөн мөр, нилээд булчинлаг, улаан ягаавтар хацартай. Сангвиникийн цусны эргэлт эрчимтэй, учраас эдүүдэд тэжээл сайн очдог. Арьсны гадна давхраа гадны өчүүхэн бага үйлчлэлд цочирч үрэвсэж, улайдаг. Түүнээс гадна цус их эрчимтэй гүйдэг учраас байнга халууцаж байдаг. Энэ бүлгийн эмэгтэйчүүд арьсаа сайн арчлах ёстой. Арьсаа маш сайн хамгаал, ялангуяа нүүр улайх, усгүйжихээс сэргийл. Мөн наранд хэт шарж болохгүй. Сайн тал гэвэл ийм арьс удаан хөгширдөг, үрчлээ орой үүсдэг. Сангвиник эмэгтэйн зан авир огцом, хувирамтгай, идэвхтэй.Тэд аливаа үйл явдлыг сэтгэл догдлон тун мэдрэмжтэй хүлээж авдаг, бодож тунгааж цэгнэдэггүй. Тэд мэдрэмжээрээ амьдардаг. Шинэ гоо сайхны бүтээгдэхүүн шохоорхдог ч сонирхол нь дороо буурдаг. Курс эмчилгээ тэвчээртэй хийлгэж дуусгаж чаддаггүй.
Флегматик эмэгтэй
Тэд махлаг, том хөх, богино хүзүү, цилиндр хэлбэрийн биетэй. Тэдний бодисын солилцоо удаандуу явагддаг. Энэ нь тэжээлийн бодисууд муу шингэдэг гэсэн үг. Улмаар таргалж бие организм хаягдлаар дүүрдэг. Флегматикчууд байнга даарч байдаг, дандаа өөрийгөө ороож хучдаг. Тэдний арьс нь цонхигор, хүйтэн, чийг дааварладаг. Энэ нь артерийн цусны эргэлт хангалгүй байдгаас болдог. Арьс цочромтгой учраас хамгаалалтын давхраа үүсгэх арчилгаа, эмчилгээ хийх ёстой. Гоо сайхны салонд арьсны эдүүдийг тэжээх, нүүрний ба бүх биеийн эдүүдийг чангаруулах талаар эмчилгээ хийлгээрэй. Флегматик эмэгтэй хичээнгүй, ул суурьтай, нямбай. Тэднийг идэвхгүй залхуу гэж буруутгаж болох ч үнэхээр тайван тогтуун улс.
Меланхолик эмэгтэй
Меланхолик эмэгтэйчүүд туранхайвтар, гоолиг бэлхүүс, жижиг, цээж нарийн хавчиг, нүүр гурвалжиндуу уруулын өнцөг доошоо жаахан унжсан байдаг. Эмзэг турьхан биетэй тэдний арьс тунгалаг, хуурайших хандлагатай. Мэдрэлийн систем нь маш эрчимтэй ажиллагаатай. Арьс нь эрт суларч үрчийх хандлагатай. Тэд бага хэрнээ олон иддэг, жимс ногоонд дуртай харин сахар, өөх тосонд дурладаггүй. Тэд шинэ юм болгоныг сонирхдог. Хамгийн гол нь өмнөө зорилго тавибал бүх эмчилгээ, гоо заслын арга ажиллагааг нэг бүрчлэн биелүүлдэг.
Холерик эмэгтэй
Тэд гоо сайхан бие галбиртай, гоолиг нуруу, тэгш мөр, бумбагар хөх гээд арьс нь хэвийн, шаравтар, хувийн онцлогоос хамаараад хуурай эсвэл тослог байдаг. Зарим нь тосны булчирхай маш идэвхтэй учраас батга гарах нь элбэг. Иймээс гоо заслын аргуудын тусламжтай тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулж, арьсаа чийгшүүлж, эрүүлжүүлж, цэвэрлэж байх шаардлагатай. Стресст орсон үед элэгний ажиллагаа хямарч, арьстай холбоотой элдэв асуудлууд үүсэх магадлалтай. Ийм учраас нүүрс багасга. Түүнээс гадна кофе, архи, хурц, халуун ногоотой хоол идэхээс зайлсхий, тамхиа хаях хэрэгтэй. Холерик эмэгтэйчүүд өмнөө зорилго тавьж түүндээ хүрэх арга зам олох явдал маш чухал.