Хоол хийнэ гэдэг урлаг юм шиг ээ. Ямар ч ажил хийсэн зүрх сэтгэлээ зориулж чадваас бусдад хайр түгнэ гэдэг. Бүтээлч эзэгтэй танд жоронд тань нэмэгдэх шинэ санааг хүргэж байна. Энэ бол “Алиман сарнай” дессерт юм. Та гэртээ туршаад үзээрэй.
ОРЦ:
-500гр гурил
-100гр масло
-Элсэн чихэр
-Сахарны пудр
-Давс
-Алим улаан
-Ус
-Ваниль
-Алимны нухаш
ХИЙХ АРГА:
1. Алимыг 4 хэсэг хуваагаад үрийг нь авч хаяна. Нарийн хэсэгт хэрчинэ.
2. Сахарны сироп бэлтгэнэ: 200мл ус+3 х/х элсэн чихэр хийгээд буцлах үед хэрчсэн алимаа 3 минут чанана.
3. Масло хайлуулахдаа 3-4х/х элсэн чихэр бага зэрэг ус, чимх давс нэмээд гурилаа зуурна. Гуриландаа ваниль нэмж болно. Гурилаа 1-2 цагхүйтэн газар амраагаад ойролцоогоор 25 см урттай элдэнэ. Элдээд 3-5 см зайтай хэрчинэ.
4. Хэрчсэн гурил дээрээ алимаа өрөөд алимны нухаш түрхэж өгнө.
5. Дараа нь илүү хэсгийг нугалаад эргүүлнэ.
6. Ингээд дессэртээ 190С-т 40-45 минут шарна.
7. Бэлэн болсны дараа сахарны пудр цацаж чимэглээрэй.