Анд нөхөдтэй байх 25 зөвлөмж

1. Хэрвээ чи гоо сайхан төрөөгүй бол авъяас билэгтэй байгаарай. Авъяас билэггүй бол үргэлж инээж байгаарай
2. Анд нөхөдтэй байхад хүний зан ааш их чухал нөлөөтэй. Хээнцэр дэгжин байж чадахгүй бол эгэл даруухан яваарай
3. Бусадтай гар барилцахдаа удаан шиг бариарай. Анд нөхөртөө үнэнч байх хамгийн чухал.

1912206_1002864886431875_3448682591234733299_n
4. Юм бүхэнд өөрийгөө “би би” гэж товойлгоорой.
5. Найзаасаа битгий мөнгө зээл.
6. Зочноо албадаж гэр бүлийн альбомоо үзүүлсний хэрэггүй.
7. Бусадтай хамт таксидах үедээ өөрөө жолоочийн хажууд сууж бай.
8. Анд нөхрөө эзгүйд нь ч гэсэн магтаж байгаарай. Магтаалыг минь сонсохгүй дээ гэж битгий зовогтун.
9. Бусад хүн чиний өмнө өөр хүнийг муулбал чи юу ч дуугарсны хэрэггүй, зөвхөн инээж л бай.
10. Өөрөө машинтай бол дугуй унаж байгаа хүнтэй уулзсаны дараа битгий зориуд машинаа зогсоож ярилцаарай. Хүн чамайг машинаараа гайхуулж байна гэж бодно.
11. Анд нөхрөө эмнэлэгт эргэхдээ чин сэтгэлээсээ хандаарай. “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” гэж үнэн үг шүү.
12. Нэгэнт өнгөрсөн явдлыг эргэн сөхөх хэрэггүй.
13. өөрт чинь дургүй хүнийг хүндэлж яв.
14. Ажил хэрэгтээ зарчимч хатуу, анд нөхөддөө элэгсэг зөөлөн, хамгийн гол нь хүний мөстэй байх хэрэгтэй.
15. Өөрийгөө хэзээ ч битгий магтаж бай, харин өөрийгөө шүүмжилж бусдын итгэлийг олж болно.
16. Бусдын сайн сайхан чанарыг нь олж харж, түүнийг нь хэлж урамшуулж яв.
17. Бусдын тусыг хэзээ ч бүү мартаарай. Боломж олдвол хариулахыг мэрийж яваарай.
18. Бусдын үгийг сайн сонсож сур.
19. Хэнд ч “хүн” гэж харьц. Ямар ч царай зүс, ажил алба, амьдрал ахуйтай байж болно. Хүнийг бүү ялгаварлан дугаарлаж байгаарай.
20. Юм ярихдаа “би” гэдгийг хааяа, “бид” гэдгийг ямагт хэрэглэж заншаарай.
21. Асуух зүйлийг л асууж байгаарай.
22. Хүн ихтэй газар аль болох бага яриарай.
23. Бусдын саналыг хүлээн зөвшөөрмөөргүй бол “Бодож үзье”, “үүнийг шийдэхэд хугацаа хэрэгтэй”, “Би шийдэж чадахгүй байна”, “Шийд гарсны дараа утсаар яръя” гэх мэтчилэн хариулж бай.
24. Хүн бүхнээр өөрийгөө хүндэтгүүлнэ гэж битгий чармай. Тийм бололцоо байхгүй. Олонхи хүн чамайг хүндэтгэж байвал чи болж байна гэсэн үг.
25. Өөрөө өөрийгөө тоож байгаарай.


Анд нөхөдтэй байх 25 зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.