Монгол эхнэртээ зодуулж, дарамтлуулдаг байсан Солонгос залуу телевизэд ханджээ

3a3b74d6309909195eb77bb0eccb57b9Нэгэн солонгос эр нэвтрүүлэгт оролцож, өнгөрсөн 10 жилийнхээ амьдралын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр монгол бүсгүйтэй 2003 онд ханилж, 10 жил хамт амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр эхнэртээ дарамтуулж, хүчирхийлэлд өртөж амьдарсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрбээр 2004 онд хуримаа хийж, хадмууддаа их хэмжээний мөнгө өгч, гадаадад хүртэл аялуулжээ. Түүгээр ч зогсохгүй дагавар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, сүйн зардлыг нь бүрэн даасан байна. Гэвч түүний эхнэр байнга харааж, гар хүрдэг байсан аж. Гомдолтой нөхрийн найзууд болон хөршүүд нь эхнэртээ зодуулдаг гэдэгт огтхон ч үнэмшдэггүй тул тэрээр энэ удаа үнэнийг олны өмнө нээлттэй хэлэхээр ийн зориг шулуудан уг нэвтрүүлэгт оролцож байгаа гэжээ.

Одоогийн байдлаар эхнэр нь 7 настай хүүгээ аваад Монгол руу явсан байна. Тэрээр эхнэрээ эргэж ирүүлэх хүсэлгүй, харин хүүгээ буцаан Солонгост авчрахыг хүсч байгаа гэжээ.

Эх сурвалж: http://www.9gac.com/

Монгол эхнэртээ зодуулж, дарамтлуулдаг байсан Солонгос залуу телевизэд ханджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.