Жаргахдаа жаргана
Зүрхгүй юм шиг л жаргана
Зовохдоо зовно
Тархигүй юм шиг л зовно
Хүршгүйд хүрч
Хүсэшгүйг ч хийж
Арга бүхнээр л
Амьдралаа залгуулна
Хүн дунд
Хүнээрээ үлдэх гэж
Худал хэлэх
Хувирч өөрлөгдөх, бусдын төлөө л
Адлуулахгүйн тулд
Аясаар нь байх
Андтай явах гэж
Алдааг нь уучлах, өөрийнхөө төлөө л
Инээдэн цаанаа гуниг нуугчид
Ирээдүйн өнгийг гэрлээр зурж
Итгэл далимдуулан хулгай хийгчид
Эсэргээр нь сүүдрээр будна
Нэгэн шөнийн
Жаргах шалтгаан чи байг
Нэгэн насны
Дурсах шалтгаан ч чи байг
Мөнх амгалан ертөнцөд
Мөхөстөхөө мэддэг болохоор
Мөн чанарыг нь таних гэж
Эргэлзэж суух хэрэггүй
Дан хар эсвэл
Цагаан үгүйг мэддэг ч
Далд хөх аниргүй
Ямархан солонготойг мэддэггүй
Дан даавуунд ороолгоод
Хөрсөнд шингэхээ мэддэг ч
Дахин төрөл олоод
Хэнийд мэндлэхээ мэддэггүй
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.02.18-нд