Амьдралын тоогоор зан төлөвийг шинжихүй

Тоо бол зурхайн ухааны салшгүй хэсэг. Уншигч танд төрсөн он, сар, өдрөө ашиглан “Амьдралын тоо”-гоо тодорхойлж, зан төлөвөө мэдэж болох зурлагыг толилуулж байна. Ингэхдээ төрсөн он, сар, өдрийн тоонуудаа нэг оронтой болтол нь хооронд нь нэм. Учир нь зурхайд 1-9 хүртэл тоонууд ашиглагддаг. Жишээлбэл: 1993 оны долдугаар сарын 5-нд төрсөн бол 1993-7-5=1+9+9+3+7+5=34 гарна. 44=3+4=7. Энэ нь таны амьдралын тоо юм.

 2465

Нэгийн тоо: Энэ тооны хүн төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг, маш зарчимч. Бусдын санал бодлыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг болохоор тэднийг хэнэггүй, дураараа хэмээн тодорхойлох нь элбэг. Тэд үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй. Амжилтанд хүрэхийн тулд сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал. Бодлогогүй дураараа үйлдлээсээ болж хамаг юмаа баллах гээд байдаг талтай.

Хоёрын тоо: Эе эв, найрсаг харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ бусад хүний түүнд зааж зааварлах, тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн. Урлагийн өндөр мэдрэмжтэй. Засаршгүй мөрөөдөгч. Ажил үйлс нь бүтэлгүйтвэл муухай зан гаргахаас цэрвэдэггүй.

Гурвын тоо: Их нийтэч, илэн далангуй зантай. Түүний нэг онцлог бол санаанд оромгүй сонин хачин юмыг сэдэж явдаг. Бусадтай хялбархан танилцдаг боловч төрөлхийн ичимхий, хардамтгай, эзэгнүүр зантай бөгөөд түүнээсээ болоод алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь элбэг ч тэглээ гээд хаширдаггүй өөдрөг үзэлтэн.

Дөрвийн тоо: Амжилтанд хүрэхийн тулд амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Юуг хүсч, юунд тэмүүлж байгаагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болж хувирна. Тэд аливаад нарийн дэг журам баримталдаг ба ажлаа амжуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Аливаад үнэнч байж чаддаг, сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.

Тавын тоо: Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг, жинхэнэ “Дон Жуан”-ууд гэж болох ч заримдаа маанаг юм шиг болж элдэв асуудал тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай байдлыг тэвчдэггүй.

Зургаагийн тоо: Түүнийг “алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй. Юмны сайн мууг сайн ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох ч магадлалтай. Хайртай хүндээ үнэнч. Хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучлахгүй.

Долоогийн тоо: Дуу цөөтэй, бодлогошронгуй төрхтэй, ухаалаг хүмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын нэг. Хувиа хичээх боловч бусдын амжилтанд атаархдаггүй, туслахад хэзээд бэлэн байдаг. өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхашруулдаг.

Наймын тоо: Эрч хүчтэй, хүчирхэг, шийдэмгий хүмүүс. Өөдрөг үзэлтэй, оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянаж зохицуулдаг байх ёстой.

Есийн тоо: Биеэ даасан, эрэлхэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэгтэй хүмүүс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

Зохицол буюу нийцэл

Нэг ба хоёр: Жинхэнэ эсрэг, зөрчилддөг тоонууд. Нэгийн манлайлагч уран сэтгэмжит нь урлагийг дэмжигч гурвын дурыг татна.

Гурав: Түүний биеэ даасан чанар нь бусад гурав болон гуравт хуваагдагч тоонуудтай ивээл.

Дөрөв: Дэндүү тооцоотой болохоор найз нөхөдтэй байх хэцүү. Гэвч, хоёр болон наймтай зохицно.

Тав: Бүх тоотой маш сайн зохицно. Ялангуяа бусад тавтайгаа.

Зургаа: Итгэлтэй зургаа нь бодлогошронгуй долоо, секси естэй сайн зохицно.

Долоо: Тэнгэрлэг гурав ба сэргэлэн зургаатай нийцтэй.

Найм: Нэр төрд дуртай найм нь нэг болон дөрөвтэй зохицдог.

Ес: Төрөлхийн тэмцэгч ес нь захирангуй нэг ба үнэнч зургаад татагддаг.


Амьдралын тоогоор зан төлөвийг шинжихүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.