Шинэхэн брокколи , өндөгтэй амтат салат

lkjghkdfgТослог ихтэй хоолтой төгс зохицох брокколи өндөгтэй салатыг хийгээрэй. Өөртөө болон бусдын эрүүл мэндийг бодон шим тэжээлтэй салатуудаар ширээгээ чимээрэй.

Орц  :  Брокколи / 3-4 ширхэг/

Өндөг /6 ширхэг/

Сонгино /тал сонгино/

Улаан лооль / 3-4 ширхэг /

Даршилсан өргөст хэмх /5-6 ширхэг/

Майноез / 6-7 хоолны халбага/

Хар перц / жижиг хоолны халбаганы талаар/

Хийх заавар :

  1. Брокколигоо жижиг хэсгүүдэд хуваагаад, давстай буцалсан усанд 5 минут чанаад шүүж, улам жижиглэн хэрчинэ. Хэт усархаг байвал гараараа зөөлөн базаж усыг нь шүүнэ.
  2. Өндөгөө чанаад арилган, шар цагаанаар нь ялган цагааныг нь гараараа хугалж жижиглэнэ. Мөн улаан лоолио өндөгтэйгөө адилхан хэмжээтэй хэрчинэ.
  3. Сонгино, даршилсан өргөст хэмхээ жижиглэн татаж, салатны савандаа өндөгний шар, майонезтайгаа сайтар хольж давс перецээр амтална. Брокколи, өндөгний цагаан, улаан лоолио нэмж хутгана.

Жич : Брокколигоо сайн усанд хийж угаагаарай. 2-3 удаагын давтамжтай угаах шаардлагатай. Өндөгөө чанахдаа давстай усанд чанавал хальс нь сайн хуулардаг.


Шинэхэн брокколи , өндөгтэй амтат салат
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.