Тослог ихтэй хоолтой төгс зохицох брокколи өндөгтэй салатыг хийгээрэй. Өөртөө болон бусдын эрүүл мэндийг бодон шим тэжээлтэй салатуудаар ширээгээ чимээрэй.
Орц : Брокколи / 3-4 ширхэг/
Өндөг /6 ширхэг/
Сонгино /тал сонгино/
Улаан лооль / 3-4 ширхэг /
Даршилсан өргөст хэмх /5-6 ширхэг/
Майноез / 6-7 хоолны халбага/
Хар перц / жижиг хоолны халбаганы талаар/
Хийх заавар :
- Брокколигоо жижиг хэсгүүдэд хуваагаад, давстай буцалсан усанд 5 минут чанаад шүүж, улам жижиглэн хэрчинэ. Хэт усархаг байвал гараараа зөөлөн базаж усыг нь шүүнэ.
- Өндөгөө чанаад арилган, шар цагаанаар нь ялган цагааныг нь гараараа хугалж жижиглэнэ. Мөн улаан лоолио өндөгтэйгөө адилхан хэмжээтэй хэрчинэ.
- Сонгино, даршилсан өргөст хэмхээ жижиглэн татаж, салатны савандаа өндөгний шар, майонезтайгаа сайтар хольж давс перецээр амтална. Брокколи, өндөгний цагаан, улаан лоолио нэмж хутгана.
Жич : Брокколигоо сайн усанд хийж угаагаарай. 2-3 удаагын давтамжтай угаах шаардлагатай. Өндөгөө чанахдаа давстай усанд чанавал хальс нь сайн хуулардаг.