Арьсны хамгийн сонгодог тэжээл бол өндөг, зөгийн балны маск гэдэгтэй гоо сайханчид санал нэгтэй байдаг. Тэгээд ч энэхүү маскийг бэлдэх хийгээд хэрэглэхэд хялбар байхын зэрэгцээ гэрийн нөхцөлд, хүссэн цагтаа, гарын доорх материалыг ашиглан өөрийн арьсаа залуу сайхнаар нь хадгалах гайхалтай жор болно гэдэгт итгэлтэй байна.
- Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь хутгана.
- Дараагаар нь хоолны халбаганы хоёрны нэг хэмжээтэй зөгийн бал нэмж сайтар холино. Ингэснээр арьсанд тань өгөх маскны тэжээлийн үр дүн үлэмж нэмэгддэг аж.
- Бэлэн болсон маскаа хуруугаараа зөөлөн илэх байдлаар түрхэнэ.
- 20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
- Маскаа угааж, бүрэн цэвэрлэсний дараагаар хүйтэн усаар шавших нь зүйтэй. Энэ нь амарсан арьсыг тань хурдан хугацаанд сэргээхийн хажуугаар хуурайшихаас хамгаалдаг давуу талтай юм.