Оросын дипломаттай уулзсан Трампын хүргэн огцрох уу

202669-03032017-1488508559-1051910387-1026882304АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөхүүд Оросын төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой гэх дуулианд өртөж, улмаар ар араасаа албан тушаалаасаа огцорч буй.

Тодруулбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флинн Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолоос өмнө ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляктай уулзсан. Улмаар уулзалтын явцад  АНУ-аас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах талаар ярилцсан гэдэг үндэслэлээр сарын өмнө ажлаасаа халагдсан.

Төд удалгүй буюу хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс мөн адил албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.

Тэгвэл Цагаан ордноос тус уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх бөгөөд хүргэн Жаред Кушнер мөн оролцсон гэдгийг баталлаа. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө Трампын гэр бүлд харьяалагддаг “Trump Tower”-т уулзжээ.

20 орчим минут үргэлжилсэн уулзалтын үеэр тэд хоёр улсын харилцааг хэлэлцсэн хэмээн NYT дамжууллаа. АНУ-ын төрийн тэргүүний хүргэн Жаред Кушнер мөн огцрох уу нийтлэлийг орон нутгийн хэвлэлүүд  нийтэлсээр байна. Түүний хувьд одоогоор зөвлөхийн ажлаа хийж байгаа юм. Энэ талаар NYT сонинд “Гадаадын төлөөлөгчидтэй уулзахад болохгүй юм байхгүй” гэж мэдээлжээ.

Оросын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэргийг Америкийн Тагнуулын төв газар мөрдөн шалгаж байгаа энэ үед Трампын ойр тойрныхон Оросын дээд албан тушаалтнуудтай уулзсан гэдэг нь батлагдаж буй нь галд тос нэмсэнтэй адил болж байна.

Эх сурвалж: ВВС

Х.Көгершин | GoGo.mn


Оросын дипломаттай уулзсан Трампын хүргэн огцрох уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.