Жимс, ногоо Бүсгүй таны найз

2796Толинд харах бүртээ та өөрийн гоо сайхныг мэдэрдэг үү? Эсвэл өөдөөс чинь ядарсан, хуурайшиж, харласан, сэвхтэй, үрчлээ сууж эхэлсэн цонхигор царайтай эмэгтэй харж байна уу? Бүсгүйчүүд үргэлжийн мөнхөд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Мэдээж мөнх биш юмаа гэхэд наснаасаа залуу харагдах, гоо сайхнаа хадгалахад нэн түрүүнд хийх алхам тань арьсаа арчлах, өөртөө анхаарах цаг завыг харамгүй гаргах явдал билээ. Гэхдээ өөрийгөө анхаарч, арьсаа арчлах гэж байгаа нь энэ гээд тэр бүр гоо сайхнаар үйлчлүүлэх боломж бүсгүйчүүдэд тэр бүр гардаггүй. Иймээс охид, бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор арьсаа хэрхэн арчилж болох талаарх зөвлөгөөг хүргэе.

Өргөст хэмх 
Арьсыг эрүүлжүүлж, батганы томорсон нүхийг агшааж, арьсыг тэнийлгэж цайруулдаг учраас өнгөө алдсан, ядарсан, нүхжилттэй арьсанд хэрэглэх нь тохиромжтой. Өргөст хэмхийг цэвэрлээд, зөөлөн хэсгийг нь хальстай нь хамт тавих нь хамгийн энгийн арга юм. Түүнчлэн нэг ширхэг өндөгний шарыг хоёр халбага өргөст хэмхийн шинэхэн шүүстэй хольж бигнэх нь хуурай бөгөөд нүхжилт ихтэй арьсанд тохиромжтой. Эдгээрээс гадна өргөст хэмхээ үрүүлээр үрж бигнэхэд ч илүүдэхгүй шүү.

Гадил 
Хэт хуурайшсан арьсыг гайхалтай торгомсог болгох аминдэм уг жимсэнд агуулагддаг. Цэвэрлэсэн гадилыг нухаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 10 минутын дараагаар бүлээн алчуураар зөөлөн арчиж авах бөгөөд тэжээлийн тос түрхэж болно.

Улаан лооль 
Батганы нүх, тослог ихтэй арьсанд нимгэн хэрчиж тавих нь үр дүнтэй.

Төмс + сүү 
Нэг ширхэг төмсийг арилгаад сүүнд буцалгана. Гаргаж авсан шингэнээрээ арьсаа арчлах нь ядаргааг арилгаж, атриа үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Үхрийн нүд 
Тослог арьсанд, нүхжилтийг багасгах зорилгоор шахаж, шүүсийг нь нэг халбага төмсний гурилтай хольж бигнэнэ.

Аарц + нимбэгний шүүс 
Арьсаа үргэлж толигор, өнгөлөг, чийглэг байлгахын зэрэгцээ үрчлээтэхээс сэргийлье гэвэл сайтар цэвэрлэсэн аарцнаас нэг халбагыг нимбэгний шүүстэй хольж энэхүү “гайхамшигт витаминийг” бэлтгэж бигнээрэй.


Жимс, ногоо Бүсгүй таны найз
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.