Дорнын анагаах ухаан

2801Өнө эртнээс уламжлан үр шимээ өгсөөр ирсэн анагаах ухааны дахин давтагдашгүй аугаа нэгэн салбар болох уламжлалт анагаах ухаан хэмээгч нь дэлхийн улс үндэстэн бүрийн гайхалтай онцлогийг илтгэх салшгүй хүчин зүйлийн нэг гэдэгтэй хэн бүхэн санал нэгтэй байх биз ээ. Энэтхэгчүүд йогийн дасгалаараа, Хятадууд үндэсний гимнастик болох ушу, ци гун зэрэг өөр өөрсдийн уламжлалт анагаах ухааны гайхамшигт ололтоороо дэлхий дахиныг байлдан дагуулсаар байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу.

Химийн гаралтай эм бэлдмэл хүний биед бүрэн шингэж, гадагшилдаггүйг шинжлэх ухаан хэдийнээ баталчихсан энэ цаг үед дээрх асуудлыг хамгийн энгийн аргаар шийдвэрлэж болохыг санал болгосон Хятадын эртний анагаах ухааны сударт өгүүлсэн доорх зөвлөгөө, санамжийг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөж байна. Эдгээр нь бүхий л насныханд тохирсоны дээр урт наслуулж, эрүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй байх хамгийн наад захын аргуудын төлөөлөл юм.

Үсээ байнга илж бай.
Өглөө бүр хурууныхаа өндгөөр үсээ урдаас нь хойш, араас нь урагш алгуурхнаар 10-20 удаа самна. Энэ нь толгойн биологийн идэвхит цэгүүдийг цочроож даралтыг бууруулах, оюуныг сэргээх, толгой эргэх, үс унах, мэдрэлийн ядаргаа зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэнэ.

Нүдний дасгалыг тогтмол хий.
Нүдээ хасагс аниад нар зөв, баруун зүүн тийш, дээш доошоо алгуухан эргэлдүүл. Дараагаар нь нүдээ огцом нээж дээрх дасгалыг 10 удаа хий. Энэхүү дасгал нь нүдний ядаргааг тайлж, харааг тогтворжуулж, толгой эргэх болон нүд эрээлжлэхээс сэргийлнэ.

Шүдээ товш.
Анхаарлаа сайтар төвлөрүүлэн амаа жимийн эхлээд араануудаа, дараа нь дээд доод үүдэн шүдээ товшино. Өдөрт тавин удаа хийх ёстой энэ дасгал нь шүдийг бэхжүүлэх, шүдний зарим өвчлөлөөс сэргийлэх тустай ажээ.

Хэлний дасгал
Хэлний үзүүрийг тагнайн төмбөгөр хэсэгт шахан дээш доош, баруун зүүн тийш арван удаа эргүүлнэ. Уг дасгал нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, шингэцийг сайжруулах нөлөөтэй гэнэ.

Эвшээх ч бас тустай. 
Өглөөд цэвэр агаарт гарч, хэвлийгээ агаараар дүүргэ. Толгойгоо алгуур өргөн гэдийлгэж эвшээх маягаар амьсгалаа гаргах нь уушигны болон зүрхний цусан хангамжийг сайжруулж ханиад томуунаас сэргийлэхэд тустай. Дасгалыг 12 удаа хийнэ.


Дорнын анагаах ухаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex