Хаврын сар гараад долоо хонох гэж байна. Иймд загварлаг охид, бүсгүйчүүд, залуустаа зориулан энэ хаврын шинэ загварын заримаас танилцуулъя.
Цэргийн хувцаснууд
Цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг агуулсан, чөлөөт загвартай, гудамжны гэмээр, том том товчтой хүрэм, цамц моданаас гараагүй л байна.
Спорт хувцаснууд
Дахин бүтээсэн, срочкон цамцнууд
Өдөр тутмын, хааш яаш харагдах эдгээр цамцыг загвар зохион бүтээгчид амархан бүтээчихсэн мэт харагдана. Оёдолчид өөрт байгаа даавууны өөдсөө зүгээр л нийлүүлээд оёчихсон мэт эдгээр загвар бидний мэдэх ажил хэрэгч цамцны талаарх бүрэн ойлголтыг бүрэн эвдэж чаджээ.
Дөрвөлжин мөртэй хүрэм
Зузаан мөртэй хүрэмнүүдийг санаж байна уу? 1980-аад онд ид мода болж байсан, зузаан мөртэй хүрэмнүүд “эргэн ирлээ”. Урт, шулуун үстэй бүсгүйчүүдэд энэ загвар илүүтэй тохирно. Зоригтой бүсгүйчүүдийн сонголт шүү.
Ердөө 20 жилийн өмнө бид эдгээр загваруудыг өдөр тутам харсан. Гэтэл энэ хаврын шинэ загварыг танилцуулах шоунуудад гэнэт дахин амиллаа. Өргөн мөртэй цамцны доор бариу өмд илүүтэй зохицно.
Тод өнгийн, малгайтай цамцнууд
Энэ цамцыг богино банзалтай хослуулаарай. DKNY, Ryan Roch, Vera Wang, New York-ийн загварын долоо хоногийн үеэр эдгээр цамцыг танилцуулсан юм.
Барууны сонгодог хэв маяг
Олон унжлага, төмөр чимэглэл бүхий сонгодог загварууд. Арьсан хүрэм өнгө дагуу өмдтэй илүү зохицно.
Унтлагын хувцас биш шүү
Унтлагын хувцас мэт хүрэм энэ хаврын цоо шинэ загвар. Энэ загварыг Миланы загварын долоо хоногоор анх танилцуулахад олон хүн цочирдон хүлээж авчээ. Удалгүй Парис, Лондон, Нью-Йоркийн загварын тайзнаа өөр хувилбаруудыг нь танилцуулсан юм.
Урт ханцуй
Эдгээр цамцны гол онцлог нь урт ханцуй. Өмд, банзалны аль алинтай нь зохицно.
Том халаас
Өдөр тутам өмсөх зориулалттай. Balmain, Margiela, Stella McCartney, Kenzo, Vetemints зэрэг загвар зохион бүтээгчид энэ хаврын цуглуулгадаа том халаасыг онцлов.
Өөр өнгө, өөр материалууд
Огт өөр өнгө болон материалуудыг нэгтгэн, нэг хувцас зохион бүтээжээ.
Брэндийн логонууд, уриа үгтэй хувцаснууд