- Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болдог.
- Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.
- Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно.
- Амнаас сармисны үнэрээ арилгая гэвэл аяга сүү уух хэрэгтэй.
- Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
- Гараас сонгины үнэрийг арилгая гэвэл алга дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
- Өрөөнөөс тосон будгийн үнэрийг гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
- Мөстэй цонхыг 0,5 литр бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчвал мөс нь амархан арилна.
- Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
- Хувцас, бөс даавуунд тос дусахад юуны өмнө давс хийж нэлээд байлгаад арчихад амархан арилна.
- Бүлээн усанд хоолны цагаан цууг бага зэрэг хольж, сав суулга угаахад сайхан өнгө орно.
- Үнэр шингэсэн савыг цуутай усаар зайлаад дараа нь цэвэр усаар дахин угаахад эвгүй үнэр нь хялбар арилна.