Ажил хэрэгч хүмүүсийн эрхэмлэх 10 чанар

beautiful-blue-books-cute-fashion-Favim.com-223938Эдгээр шинжүүд бизнесийн амжилтыг баталгаажуулах уу? Мэдээж үгүй. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд эдгээрийг мартахгүй байх хэрэгтэй. Таны бизнесийн ажилд төлөвлөсөн, төлөвлөөгүй ямар ч үе тохиосон өдөр тутмын практикт тулгуурлан өгүүлсэн дээрх зүйлсийг санаж, мөрдөхөд ямар ч л байсан өөрийгөө та тодорхой хэмжээгээр бусдаас давуу гэдгээ мэдрэх болно.

  • Мөнгөний үүргийг дутуу үнэлэхгүй байх.
  • Мөнгөний үүргийг хэт үнэлж болохгүй. Бизнесийг үнэлдэг цорын ганц хэрэгсэл нь мөнгөтэй байх явдал биш. Ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэх, орчин тойрныхондоо хүндэтгэлтэй хандах, юу ч байхгүй газарт ямар нэг юм бүтээх нь чухал ач холбогдолтой.
  • Бизнест найз нөхөд тийм ч олон байдаггүй. Таны амжилтанд тантай адил ханамж авах үнэнч найз бизнест тийм ч олон биш.
  • Мэдэхгүй” гэж хэлэхээс бүү эмээ. Хэрэв та ямар нэг юм мэдэхгүй байвал түүнийгээ шуудхан л хэлж бай. Ямар нэг зүйл мэдэхгүй байгаагаасаа ичих хэрэггүй. Мэдэхгүй зүйлээ бусдаасаа асуух нь нэг талаасаа өөртөө итгэлтэй байгаагийн шинж юм. Өөрийнхөө мэддэг зүйлийн талаарх бусдынхаа санаа оноог асууж харилцан ярилцаж бай.
  • Бага ярь. Хэрэв хүн дуугүй байвал бага алдаа гаргадаг. Их чалчих нь мэдэрхүйн чухал хоёр эрхтэн болох нүд чихийг хаадаг.
  • Их ч бай бага ч бай амлалтаа биелүүлж сур. Ярьж байгаа зүйлээ хийдэггүй, хэлсэн амандаа хүрдэггүй хүн бусдад яав ч эерэг сэтгэгдлийг үлдээж чаддаггүй. Ийм хүн бизнесийн бичигдээгүй хуулийг зөрчдөг. Учир нь бүхий л харилцааны тулах цэг нь итгэл дээр тогтдог.
  • Аливаа ажил /арилжаа/ өөрийн онцлогтой. Нэг нь зугтаж нөгөө нь хөөж байдаг. Үүнийг тодорхойлж тэдгээрт дасан зохицох хэрэгтэй. Хүсч байгаа өндөрлөгтөө их ч бай, бага ч бай, хүрсэн л бол өөртөө байснаасаа илүүг олчихсон л байх болно.
  • Чанарыг эрхэмлэх нь зүйтэй. Ямар ч даалгавар байсан чухал. Муу хийсэнд орвол огт хийхгүй байсан нь дээр.
  • Бусдад тавих анхаарлаа дээшлүүл. Хүмүүст анхаарал халамж тавих нь тэдний ярьдгаар хүнд үед хэрэгтэй гэсэн утгаар биш, харин оргил өөд өгсөхөд хамгийн тааламжтай зам байдаг. Бусдын төлөө тэдэнд санаа тавих нь ямагт эерэг үр дүнг, сэтгэгдлийг дагуулдаг.
  • Өөрийн байгуулсан гавъяандаа бардамнах хэрэггүй. Хамтрагсаддаа түүнийг өг. Өөрийгөө та хамгийн ухаантай нь гэж ярьж байнаа гэдэг эсрэгээрээ өөрийгөө үгүйсгэж нэг ёсондоо “алж” байнаа гэсэн үг. Даруу байж сурах хэрэгтэй.

Ажил хэрэгч хүмүүсийн эрхэмлэх 10 чанар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.