Адель гэрлэжээ

AdeleSimon-large_trans_NvBQzQNjv4Bqeo_i_u9APj8RuoebjoAHt0k9u7HhRJvuo-ZLenGRumAЛОС-АНЖЕЛЕС. /Guardian/. Дуучин Адель Австралийн Брисбэн хотод болсон концертын үеэр өөрийн найз залуу Саймон Конеки-г урт удаан хугацаанд хайрлаж ирсэн, түүнтэй гэрлэсэн гэдгээ ”хүлээн зөвшөөрсөн” байна.
Адель өөрийн “Someone Like You” хит дууныхаа талаар “тэр дууг зохиоход хүргэсэн харилцааны эхэнд надад ямар санагдаж байсныг би санах гэж хичээж байлаа. Учир нь салалт таагүй, гашуун, аймшигтай байж болдог бол хэн нэгэнд анх удаа дурлах үед дэлхий дээрх хамгийн гайхамшигтай мэдрэмж төрдөг бөгөөд би тэр мэдрэмжид бүрэн автсан юм” хэмээн ярьж байжээ.
28 настай дуучин цааш нь ярихдаа “Мэдээж би тэр мэдрэмжээр цааш явах боломжгүй болсон. Яагаад гэвэл би одоо гэрлэсэн. Би дараагийнхаа хүнийг олсон” гэж хэлсэн байна.
Адель “25” цомгоороо  “Грэмми”-гийн шагнал хүртэхдээ гэрлэсэн тухайгаа цухас дурдаж байжээ.
Өөрийн мэргэжил нэгт Бейонсе-гийн талаар нэлээд зүйл ярьсныхаа дараа тэрбээр “Грэммид баярлалаа, академидаа хайртай шүү, менежер, нөхөр, хүүдээ баярлалаа” гэж хэлсэн байна. Дараа нь тэрбээр тайзны ард сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Конеки бол миний хамтран амьдрагч” гэж байв.
Конеки, Адель нар 4 настай Анжело гэдэг хүүтэй бөгөөд дуучин бүсгүй өнгөрсөн сард зүүн гарын ядам хуруундаа бөгж зүүсэн байсан нь интернетээр шуугиан дэгдээж байсан билээ.
42 настай Конеки болон Адель нар 2011 онд анх танилцсан бөгөөд дотны харилцаагаа олны нүднээс ихэд нууцалж байв. Харин 2012 онд Адель жирэмсэн гэдгээ зарлаж байсан юм.
“PEOPLE” сэтгүүлд “тэдний харилцаа нийцтэй байдгийн учир нь тэр хоёрын санаа бодол нийлдэгт байгаа юм” гэж бичжээ.
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Адель гэрлэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex