Эрчүүдээс хэзээ гэрлэх тухай тулгаж асуусны огт хэрэггүй

60es2u4l87tlhikrm2v9n0tqleТаныг юм асуухад найз залуу тань уурладаг уу. Yнэнийг хэлэхэд ямар ч тохиолдолд тэдний уурыг хүргэдэг хэд хэдэн асуулт байдаг гэдгийг мэдэхэд гэмгүй.
Юуны түрүүнд түүнээс хайрын тухай асуух хэрэггүй. ” Чи надад хайртай юу?” гэсэн асуулт уг нь тийм ч дургүй хүрмээр асуулт биш л дээ. Гэвч эр хүн энэ асуултанд их дургүйцдэг. Ер нь хайр сэтгэлийн тухай байцаах нь түүний нервийг хөдөлгөдөг тул хэзээ ч бүү шал. Тэдний хувьд энэ нь хувийн эрх чөлөөгөө алдах аюулын дохио мэт санагддаг гэнэ.

Эрэгтэй хүнээс сэтгэл санааны байдлын талаар хэзээ ч бүү асуу. ” Чи өнөөдөр яагаад дуугаа хураачихав” гэх мэтийн асуултад тэр ярдаглана. Хэвийн эр хүн сэтгэл санааны байдалд дарлуулах ёсгүй гэж үздэг ажээ.
Эр хүнд бие галбирынх нь талаар үг хэлж ерөөсөө болохгүй. ” Чиний гүзээ улам л томроод байх юм”, ” Чиний намхан нуруунд наад цамц чинь ерөөсөө зохихгүй байна” гэх мэтээр хэлэхэд тэд маш их бухимддаг. Бие галбирыг нь шүүмжлэхэд тэрээр би түүнд огт таалагдахгүй байгаа юм байна, надаас өөр биетэй эр таалагддаг юм байна гэсэн бодол тэр дороо төрдөг.
Яагаад ч юм бэ бид эрчүүдийг гадаад төрхөндөө нэг их анхаарч зовдоггүй гэж боддог нь том алдаа ажээ. Тэд үс, өгзөг, гүзээндээ хамгийн их эмзэглэдэг гэнэ. Энэ гурвыг нь шүүмжлэх юм бол маш том стресст орно. Бидний хөх, хөл, өгзөгийг шүүмжилбэл ямар байдалд ордог билээ. Яг үүнтэй адил. Бид үс засалт болон хувцасаа өөрчлөхөд тэр анзаарахгүй. Мэдээж бид тэсэлгүй энэ талаар асууж шүүмжилдэг.
Уг нь түүнд зориулж ийм өөрчлөлт хийгээд байхад анзаарахгүй байгаад нь гомдохоос өөр яах вэ.
Тэгвэл эрэгтэй хүний санаа бодол зөвхөн ганц зүйл дээр төвлөрдгөөрөө эмэгтэйчүүдээс онцлог гэнэ. Тэр машин барьж явахдаа өмнөх замаа харахаас биш хажуугийн машинууд болон замын хажуудахыг анзаарах чадваргүй ажээ. Харин эмэгтэйчүүд бид жижиг сажиг бүхнийг анзаардаг. Нэгэнт эрчүүд ийм төрснөөс хойш бид хичнээн уурлаад өөрийгөө зовоохын л нэмэр.
Эмэгтэйчүүд бид эрчүүдээс халамж хүсэхдээ надад уйтгартай байна, миний бие муу байна, сэтгэл санаа тааруухан байна гэх мэтээр ярьдаг.
Гэтэл эрчүүд үүнийг маш ноцтой зүйлд тооцон эм тан барьж, ээж аав руу утасдан асууж бөөн сүр болж уур хүргэдэг.Эцэст нь эрчүүдээс хэзээ гэрлэх тухай тулгаж асуусны огт хэрэггүй. Энэ тал дээр тэд яг өөрийн бодлоор явахыг л эрхэмлэдэг гэнэ шүү.


Эрчүүдээс хэзээ гэрлэх тухай тулгаж асуусны огт хэрэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex