Нөхрөө хамгийн их уурлуулдаг хүчин зүйлүүд

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08Энэ удаа хүүхнүүд нөхрөө хамгийн их уурлуулдаг хүчин зүйлүүд юу байдаг талаар цухасхан дурдъя.

1. Хэдэн цаг утаснаас дүүжлэгддэг
Зүгээр нэг хов жив ярихын төлөө хэдэн цаг утаснаас дүүжлэгдэх хэнд ч сайхан санагдахгүй. Тиймээс болж өгвөл нөхрийнхөө дэргэд утсаар ярихгүй байхыг хичээ.

2. Нөхөргүй найз бүсгүй буюу өөр хэн нэгнийнд удаан зочлоход

Нөхөргүй найз бүсгүйндээ зочлоход нөхрийн тань дургүйцдэг шалтгаан нь та хоёрыг хоёулхнаа байгаа гэдэгт итгэдэггүйд байдаг. Тиймээс та найз бүсгүйгээ гэртээ уривал дээр.
3. Бусдын дэргэд нөхрөө сургах хэрэггүй
Эрчүүд өөрсдийг нь шүүмжилж буруутгасан бүхэнд маш эмзэг ханддаг учир түүний хоцрогдсон загвартай цүнхний талаар хоёулхнаа байхдаа хэлэх нь дээр.
4. Нөхрөө хамт дэлгүүр хэсэхийг шаардах
Түүнтэй хамт дэлгүүр хэсэхдээ та нөхрийнхөө царайг ажигласан уу. Таныг тэр загасанд авч явбал ямар уйтгартай байх бол гээд төсөөлдөөд үз. Түүнд яг л ийм байгаа.
5. Нөхрөө удаан хүлээхэд хүргэдэг
Нөхөртэйгөө хаашаа ч юм хамт явах болоход нөхөр нь таван минутын дотор эхнэр нь хоёр цагийн дараа бэлэн болдог. Туршлагатай нөхрүүд энэ хугацааг үр бүтээлтэй өнгөрөөж сурсан байдаг байна. Жишээ нь л гэхэд сонин унших, гутлаа тослох гэх мэт.
6. Хамтарч их цэвэрлэгээ хийдэг
Эрчүүдэд энэ их тэнгэр нураад ирсэн юм шиг л санагддаг байна. Иймээс нөхрөө хаа нэг тийшээ ажлаар явсан хойгуур л энэ ажлаа эхлэх нь зүгээр.
7. Нөхөртөө дургүй хоолыг нь идэхийг шаарддаг
*Эрчүүд ходоодоороо дурладаг * гэдэг эртний үгийг цаг ямагт санаж яваарай.
8. Орондоо аймшигтай царайтай орж ирдэгт
Гэр бүлийн амьдрал, эхнэр нөхрийн дотно харьцаа сексээс ихээхэн хамаардаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл арай гэж орой болж орондоо ороход нь зөөлөн арьсны оронд заваан тос, намирсан үсний оронд шөнийн бигуд байвал түүнд сексийн дур хүсэл төрөх болов уу.


Нөхрөө хамгийн их уурлуулдаг хүчин зүйлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.