Болзооны алтан дүрэм

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-MoveХайргүйгээр хүн хэчнээн өчүүхэн билээ. Тэр ч утгаараа хүн төрөлхтөнд хосоо олох, хайрлаж хайрлуулж амьдрах шиг жаргал гэж үгүй.
Хүмүүс хайрын энэ нандин харилцааныхаа хамгийн чухал ойлголцлыг хаанаас олж авдаг тухайд бид энэ удаад хөндөхөөр шийдлээ. Яг энэ асуудлаар дагнасан судалгаа ч байдаг юм байна. Францын гэр бүл, гоо сайхны сэтгүүлүүд хамтран судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон европчуудын 92 хувь нь хайр сэтгэлийн харилцаанд анхны болзоо хамгийн чухал гэж хариулсан байна. Тэд хосууд цаашид хамт байх хэрэгтэй эсэхээ ч хэсэгхэн зуурын энэ уулзалтаар шийддэг гэж хэлжээ.

Монголчууд бидний хувьд европчуудаас арай өөр заншилтай байж мэднэ. Гэхдээ болзох урлагийн талаар үг сонсоход юу нь муу байхав. Хайрын улирал ирж байна. Хосуудын болзооны алтан үе ч эхэллээ. Хайраа бататгах, удаан үргэлжлүүлэхийн тулд анхны болзоондоо ямар алдааг гаргахгүй байх ёстой вэ гэдэг талаар хамтдаа суралцацгаая.

Анхны уулзалт хоёр цагаас илүү үргэлжлэх ёсгүй
Энэ нь хайрын болзоонд хоцорч болох эсэх тухай яриа огтхон ч биш юм. Харин болзоо анхных ч бай, сүүлчийнх ч бай удаан байх учиргүй гэсэн үг.
Өмнөх зуунд хосууд болзсон цагаасаа хоцрохгүйг хичээдэг байсан бол энэ XXI зууныхан болзохдоо ямар хугацаанд болзоо үргэлжлэх ёстой вэ гэдэгт илүү анхаарал тавьдаг болсон байна. Яагаад гэвэл шинэ үеийнхэнд цаг шиг үнэтэй эрхэм зүйл гэж үгүй.Тэр ч байтугай хайрыг нь булаасан бүсгүй эсвэл залууд ч гэсэн үнэт цаг заваа хэт илүүчлэн зарцуулах шаардлагагүй гэх үзэл давамгайлах болжээ.
Болзох цагт хязгаар тавих болсон нь нэг талаас маш их завгүй, ажил хэрэг давчуутай холбоотой боловч нөгөө талаас харилцаж буй хүнээ хүндэлж нуршуу яриагаар биесээ чилээхгүй сайн талтай. Хосууд өнөөдөр хоёр цагаас илүү удаан хугацаагаар болзохыг соёлгүйд тооцох болсон байна. Энэ нь бүх насны хосуудад хамаатай хугацаа.

Тансаг рестораныг сонгохоо больжээ
Хэнтэй уулзах вэ, хаана болзох вэ гэдэг нь хосуудын хувьд асуудал болохоо нэгэнт больжээ. Хосууд анхны болзоондоо чамин хоолтой тансаг зоогийн газарт ганган чамин хувцас өмсөн очдог уламжлалыг халсан байна. Харин түүний оронд хөнгөн зуушны газар, олон нийтийн зугаалгын цэцэрлэгт болзох нь илүү зохимжтой гэж үзэх болжҐээ.
Ингэж уулзах нь анх болзож байгаа хүмүүс аль алиндаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй юмсан гэж бие барьдаг байдлыг арилгана. Хөнгөн зуушны газар уулзсан хосууд олон янзын сэрээ хутга барьж сандралгүй, ундаа зуушханыг хүссэнээрээ идэж ууж, чанга чанга инээж хөхөрч болно.
Цэцэрлэгт уулзсан хосуудын хувьд хөдөлгөөн бүрээ хянаж суух зовлонгоос ангижирдаг сайн талтай.

Тооцоотой болзоо элбэгшиж байна
Сүүлийн үед ялангуяа өрнөдөд тооцоотой болзоо маш ихээр нэмэгдсэнийг дээр өгүүлсэн судалгааны дүн харуулсан байна. Ижил төстэй ажил хэрэг эрхэлдэг залуус, эвсэл огт өөр бизнес эрхэлдэг хүмүүс зориуд урьдчилан тооцоолж шинэ сонин мэдээлэл, энергиэр өөрсдийгөө цэнэглэх зорилгоор болзоонд очих нь элбэг болжээ. Банкны эдийн засагчид ч юм уу, хуульчид хоорондоо гэрлэх нь бараг үгүй ч харин хааяа ижил ажил эрхэлдэг нэгэнтэй болзож, зовлон жаргал ярих сайхан байдаг гэсэн хариултыг судалгаанд оролцогсдын 20-иод хувь нь өгсөн байна.
Огт өөр мэргэжил, ажилтай буюу тэс ондоо сонирхол эрмэлзэл бүхий өөр өөр түвшний хосуудын болзооны хувьд тооцоо гэхээсээ илүү аль алинаасаа цоо шинийг харж мэдрэх гэж иймэрхүү болзоонд очих дуртай гэж европчуудын тал илүү хувь нь хариулжээ. Харин манайхны хувьд өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалтайгаа уялдаад тооцоо, болзоо гэдэг үгсийг мөнгө гэж л ойлгох болов уу.

Хичээнгүй байх гээд үз
Биесээ хүндэтгэн уулзаж болзохоор нэгэнт шийдсэн бол бүхий л зүйлд сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Та хоёрын зорьж очсон хөнгөн зуушны газар хүн ихтэй, суух суудалгүй байлаа гэхэд сэтгэлээр унаж хэн нэгнээ эвгүй байдалд оруулж болохгүй. Харин ч хоёулаа түр хүлээх үү, эсвэл өөр ойрхон газар руу хамтдаа хөтлөлцөж алхаад л хүрчихье гэх мэтээр хөгжилтэй, урамтай хэвээр байгаагаа аль алиндаа ойлгуулах хэрэгтэй. Бүтэлгүйтэж, санаснаар болохгүй үе хэнд ч, хэзээ ч гардгийг бүү март. Тэр тусмаа танилцаж ойлголцохоор анхлан болзож буй үед эвгүй байдалд орох үе бишгүй гардаг тул тэр бүрийд чин сэтгэлээсээ хичээнгүй хандаж, бүгдийг өөдрөгөөр харж байгаагаа биеийн хөдөлгөөн, харцаараа илэрхийлж байх нь зөв.

Мартагдашгүй болзоо
Мартагдашгүй болзоо гэсэн асуултад европчууд бүтэлгүйтсэн, эвгүй байдалд орсон, чавга шиг улайж байсан болзоогоо онцолж хариулсан байна. Учир нь хүн харилцагч нөгөө хосынхоо төлөө хэтэрхий их чармайлт гаргаж, хичээх тусмаа заавал нэг алдаа эрсдэлийг хийдэг байна.
Энэ нь дэлгүүрийн шилэн хаалгыг мөргөх юм уу, олны өмнө таварцаглаж унах, шилэн аяга хагалах гэх мэтээр янз бүрээр илэрч мэднэ. Хамгийн гол нь болзсон хосууд ингэж будилах тусам өөрийнх нь төлөө, өөрт нь таалагдахын тулд хайртай бүсгүй, эсвэл залуу нь ийм байдалд орлоо гэдгийг заавал мэдэрч үлддэг юм. Тийм учраас л хэтэрхий хичээсэн болзоогоо хүн хэзээ ч мартаж чаддаггүй, үргэлж инээмсэглэн дурсдаг байх л даа.

Болзоо бол хурим биш
Энэ бол зүгээр нэг сануулга, анхааруулга биш. Хосууд, ялангуяа болзох туршлага багатай өсвөр насныхан, залуус анхны болзоогоо хурим шиг нүсэр болгочих гээд байдаг талтай.Түүнээсээ болж дахиж уулзахаас ч тээршаах байдалд хүрч болно гэдгийг залуу хосууд мэддэггүй.
Анхны болзоонд хэзээ ч найз нөхдөө дагуулан очих ёсгүй гэсэн алтан дүрэм байдаг. Yүнийг залуус, хөвгүүд, охид төдийлөн ойшоодоггүй.
Чамайг хэн нэгэн жинхэнээсээ болзоонд урьж, уулзах цагаа өөрийн биеэр чамд зориглон хэлсэн бол түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Ганцхан чамтай уулзаж ярих хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд тэр хүн хэчнээн өдөр бодож төлөвлөж, бас ажлаа хойш тавьсныг хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл, хүнийг сэтгэл гаргаж байхад чи ч гэсэн адилхан хандаж, хүндэтгэх учиртай.
Дээр дурьдсанчлан болзоо бол хурим биш учраас та хоёрын уулзалтад гэрч, бэргэн, адислагч лам хэрэггүй. Хоёул уулзахаар төлөвлөөд байхад гурав дахь дөрөв дэх хүнийг дагуулан ирдэг дутагдлыг олон давтвал хэзээ ч жинхэнэ хосоо олж чадахгүй гэдгийг энд хэлэх гээд байна л даа.

Утга төгс амьдрахын тулд
Болзох хэрэгтэй юу, ашигтай юу гэсэн асуултад судалгаанд оролцсон европчууд дуу нэгтэйгээр эерэг хариулт өгсөн байна. Тэднийхээр хүн утга төгс амьдрахын тулд үргэлж өөртөө болон бусдад жаргал өгч байх хэрэгтэй. Тийм ч учраас ертөнцийг илүү өнгөлгөөр харж, шинээр хайрлаж амьдрахад цэцэг тэврэн, сэтгэл догдлон гүйх болзоо чухал гэж тодорхойлжээ.
Ажил хэргийн уулзалтаас ялгаатай нь хүн хайрын болзоонд очихдоо хэзээ ч сэтгэл зовнидоггүй. Өөрөөр хэлбэл, ажлын уулзалтад очиж буй үедээ хүмүүс маш их сөрөг энерги агуулан, ажил хэрэг заавал бүтээсэй гэсэн түгшүүртэй байдаг бол хайрын болзоонд уригдсан хүнд алдах юм байдаггүйгээрээ өвөрмөц байдаг.
Тийм ч учраас ертөнцийн бүхий л насны хүмүүс хайрын болзоонд явахдаа хамгийн дуртай байдаг биз ээ.


Болзооны алтан дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex