Хүүхдээ хэрхэн уншуулж сургах вэ

Ном  уншиж өгөөрэй

Хүүхдэдээ ном чангаар уншиж өгөх нь тэдний дуудлага, үгийн санг маш их хөгжүүлдэгийг судалгаагаар тогтоосон байна. Хэрэв хүүхэд тань сургуулийн өмнөх насных бол ингэж ном уншиж өгөх нь өөрөө ном уншиж сурах хүүхдийн хүсэл эрмэлзэлийг төрүүлнэ.

Тоглоомын аргыг ашигла

Хүүхдийнхээ уншуулж сургахын тулд та зөвхөн үсэг нүдлүүлж түүнийгээ холбуулах гэж оролдохын оронд үүнд туслах янз бүрийн аргыг хэрэглэх хэрэгтэй. Компьютерийн янз бүрийн хөтөлбөр, зурагт болон дуут ном ашиглахаас гадна тоглоомын арга хүүхдүүдэд хамгийн хөгжилтэй сурах эх үүсвэр болдог. Хамтдаа тоглох  үедээ тэднийг залхаалгүйгээр тунг нь тааруулж үсэг  болон үеэ асууж, зарим үед өөрөө сурагч болж хүүхдээрээ сурсанаа шалгуулахад тэд амархан цээжилдэг.

Хүүхдээ баялаг номын сантай болго

Хүүхдийнхээ унших төвшинд таарсан арвин баялаг ном, сэтгүүлүүдтэй болгоорой. Унтлагын өрөө, угаалгын өрөө, автомашинд, зурагтын хажууд хүртэл чөлөөтэй үедээ эргүүлэх ном тавиастай байх хэрэгтэй.

Гэр бүлийн уншлагын цагтай бол

Өдөрт 15-30 минутыг гэр бүлийн уншлагын цаг болгож бүгд тус тусын сонирхсон номыг чимээгүйхэн уншиж суугаарай. Ээж аавыгаа ном уншиж суухыг харах нь хүүхдэд номонд дурлах том хөшүүрэг болно. Өдөр бүрийн 15-хан минутын уншлага хүүхдэд унших чадварт яаж томоор  нөлөөхийг та харах болно.

Энгийн зүйлсийг хүүхдээрээ уншуул

Уншиж сурах нь хүүхдийн  хувьд маш  чухал үйл явц байдаг. Хоолны цэс, зурагтын хөтөлбөр, замын тэмдэглэгээ, цаг агаарын мэдээ, тоглоомынх  нь заавар гэх мэт амьдралд  өдөр тутам тохиолддог зүйлүүдийг өөрсдөөр нь уншуулаарай. Замын түгжээнд байхдаа элдэв хаяг  уншуулах зэргээр дадлага болговол хүүхэд аяндаа унших дадалтай болдог.

Хүүхдийнхээ хүрэх ёстой түвшинг мэдэж аваарай

Хүүхдээ ямар хугацаанд унших чадвар нь хэр дээшлэх ёстой талаар мэдэж байх ёстой. Энэ талаар багшаас нь асууж мэдээрэй. Чадвар  нь хэрхэн дээшилсэн талаар мэдэх тестийн аргуудыг багшаас асууж хүүхдээ шалгахад  гэмгүй.

Юунд будилаад буйг мэдэх хэрэгтэй

Багш нар олон хүүхэдтэй ажилладаг тул хүүхдийн уншихад тулгарч буй асуудлыг тэр даруйд анзаардаггүй. Тиймээс та өөрөө энэ талаар  түрүүлж анзаарах хэрэгтэй. Үсгээ зөв  дуудаж байна уу, мэдэхгүй үг  тааралдахад утгаар нь ойлгож чадаж байна уу, уншсанаа хэр ойлгож тогтоож байгааг анзаараарай.

Магтаалаа бү харамла

Таны хүүхдэдтэйгээ харилцах харилцаа хүүхдийнхээ уншиж сурах  мэрийлтэд ихээхэн нөлөөлдөг болохыг сана. Тэдний чармайлт, багахан ч гэсэн амжилтыг үнэлж магтвал хүүхдүүд хурдан уншиж сурна.


Хүүхдээ хэрхэн уншуулж сургах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.