Харьцууламгүй цор ариухан минь
Хаанаас чамайг хэнээр орлуулах билээ
Зүйрлэмгүй гоо тунгалагхан минь
Зүрхийг минь өөр хэн ундаалах билээ
Үлэмж гоёхон нандинхан минь
Үлдээсэн зайг чинь хэнээр нөхөхсөн билээ
Сэтгэшгүй анхилам моносхон минь
Сэтгэлд минь өөр хэн цэцэглэхсэн билээ
Адилтгамгүй цор мойлхон минь
Амтыг чинь хэнээр орлуулахсан билээ
Жишимгүй гоо нархан минь
Жиндүү шөнийг минь өөр хэн гэрэлтүүлэхсэн билээ
Б.МӨНХ-ОРГИЛ