1. Ус уух
Ус их ууснаар бие дотор цэвэрлэгдэж арьсыг цэвэр сайхан мөн сайн чийгшүүлж өгдөг. Эмэгтэй хүн өдөрт дор хаяж 8 аяга цэвэр ус эрэгтэй хүн 10 аяга цэвэр ус тус тус уух ёстой. Мөн 1 литр усанд 1 хоолны халбага алимны цуу юмуу ижил хэмжээний лимоны хүчил хийж угаавал нүүрэн дээрх элдэв бохирдол, бактерыг устгахаас гадна дахин нэмж гарахаас сэргийлнэ.
Хэрэв та ус ууж сураагүй бол ухаалаг утсанд байдаг аппликэйшн татаж авч болно шүү. Тус программ тохируулгын дагуу цаг тутамд таньд усаа уухыг сануулах болно.
2. Оливын тос
Айл болгонд байдаг бидний сайн мэдэх оливын тос нь витамин А болон Е ихээр агуулдаг. Тиймээс хоол хүнсээ дандаа оливын тосонд шарж хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Мөн тослог арьстай байлаа ч оливын тосоор нүүрээ арьчих нь нүүрийг зөөлөн болгож өгөхөөс гадна арьсны чийгийг маш удаан хугацаагаар хадгалдаг маш их давуу талууд байдаг.
3. Самар
Самарнаас селен гэдэг бодисыг гаргаж авдаг бөгөөд энэхүү бодис нь арьсны эрүүл байдлыг хангадаг. Мөн гэмтсэн арьсны эд эсийг сэргээснээр батга гарахаас сэргийлдэг. Мөн самранд Омега 3 ихээр агуулагдаж байдаг учраас хушга идэх эсвэл зориулалтыг витамин хэрэглэж болно.
4.Мах болон загас
Уургийн хамгийн гол эх үүсвэр нь мах болон загас юм. Бид уургаар баялаг хүнс хэрэглэснээр олон өвчинөөс сэргийлж чадахаас гадна арьсанд төгс тэжээл өгдөг. Гэхдээ махыг шарж хуурж биш аль болох чанаж жигнэж хэрэглээрэй. Энэ нь таны арьсны тослогийг бууруулах болно.
5. Ногоон цай
Ногоон цай нь найрлагандаа анти-оксидант ихээр агуулдаг учираас биед буй хэрэггүй зүйлүүдийг зайлуулж, цэвэршүүлдэг. Түүнчлэн өтгөн хаталтаас сэргийлэх, арьсанд чийг өгөх,цаашлаад байнга ууж хэвшвэл царайн үүссэн нөсөө толбо, бүдэг сэвх зэргийг хүртэл арилгах шидтэй.