Минутын дотор хэрхэн тайвширч болох вэ?

55a5a327f28bdb5d6298542f62e52b16Хэрвээ та амархан бухимддаг, таны уур юу юугүй л дүрэлздэг зантай бол та хир хурдан хугацаанд тайвширч чаддаг вэ. Эсвэл бухимдсан чигтээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг үү. Хэрвээ та уур бухимдлаа тэр бүр тайлж чаддаггүй бол нэг минутын дотор л тайвширч болох дасгалыг хийгээд сурчихад илүүдэхгүй биз ээ.

Богино хугацаанд тайвшрахын тулд өөрийн ухамсартаа хийсвэр дүрийг бий болгон төсөөлөх хэрэгтэй. Бид хийсвэрлэлийн тусламжтайгаар хүрээлэн буй орчноосоо их хэмжээний мэдээллийг авдаг. Сэтгэл зүйчид ийм хийсвэр дүрслэлийн тусламжтайгаар цочирсон мэдрэлийг хамгийн богино хугацаанд тайвшруулж болно хэмээн үзэж буй бөгөөд ус болон цагаан өнгийг хамгийн сайн нөлөөтэй гэдгийг нотолдог байна.

Богино хугацаанд тайвшрахын тулд суугаад, нүдээ аньж, биеэ суллаад тунгалаг биш цагаан усыг харж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Зулай дээрээс асгасан энэ цагаан ус нүд, хацар, уруул гээд нүүрийг тань даган доош урсаж, сэрүүн оргиулахыг мэдэр. Ус доош хүзүү цээжийг даган аажуухан урссаар бүх л биеийг норгож байна хэмээн дүрслээд үз. Энэ дасгалыг 30 секунд гэртээ хийгээрэй. Дараа нь цагаан ус аажуухан урссаар шаланд байгаа цорго руу урсан орж байна хэмээн төсөөл. Харин энэ цоргоор цагаан устай хамт таны бүх л стресс, бэрхшээлүүд чинь урса


Минутын дотор хэрхэн тайвширч болох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.