Шүүгч Нора: Хамгийн гол нь энэ охины доторхи хүн нь зөв гэж дүгнэсэн

Untitled-6_700“Mongolia’s Next Top Model тэмцээний финалын шатны шалгаруулалт өчигдөр Боловсрол суваг тв-ээр шууд цацагдсан билээ. Шилдэг 16 охиноос Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ нар шилдэг гураваар тунан үлсэн юм. Т.Номин-Эрдэнэ гурвадугаар байранд орж үзэгчдээс хамгийн их санал авсан оролцогч бол Ю.Балжидмаа байв. Харин Б.Цэрэндолгорт гурван шүүгч хангалттай өндөр оноо өгснөө энэ удаагийн шоуны ялагч болоход нөлөөлөв. Харин шүүгчдийн энэ байдлыг эсэргүүцсэн хүмүүс цахим ертөнцөд их байсан тул шүүгч Нора өөрийнхөө зүгээс ийнхүү тайлбар өгчээ.

Нора: “Хамгийн гол нь энэ охин доторхи хүн нь зөв гэж дүгнэсэн юм. Ихэрхэж биеэ тоох хүүхэд биш байсан илүү өөртөө дүгнэлт хийж бусдыг сонсож бусдад өөрийгөө зөв илэрхийлж шударга бас үнэхээр дэлхийн моделийн зах зээл бишрэн сонирхох дүр төрхтэй. Ер нь хүн амжилтанд хүрэх тусмаа л даруу болж бусадтай зөв харьцаж таатай сэтгэгдэл төрүүлж ажилдаа үнэнч бөгөөд гүйцэтгэл сайтай, хором бүр өөрийгөө сайжруулна гэж хичээдэг байх учиртай. Tseku Battsengel ухаалаг юманд ул суурьтай бас бусдыг хүндэтгэж чин сэтгэл гаргаж чаддаг нь үг үйлдэлээс нь тод харагдсан. Эхлэлээ сайн тавьсан Selenge Enkhchuluun найзын маань бэлдсэн модел шүү дээ аргагүй. Цаашид үргэлж даруу төлөв зорьсонруугаа тууштай бөгөөд шударгаар тэмцдэг байгаарай. Маш том баяр хүргье. Бас зөв хүн нь тодорч хэлсэн шигээ Монгол моделиуд угаасаа мундаг гэж дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхэд том хувь нэмэр оруулаарай. Сэтгэл өндөр байна. Чи Чадлаа. Мөн энэ шоуг яалт ч гүй чанартай олон улсын стандартад хүрэхүйц гайхалтай бүтээсэн Боловсрол ТВ-ийхан, гар бие оролцож, хүч хөдөлмөр сэтгэл зүрхээ зориулсан бүх хүмүүст нь Баярлалаа. Та бүхэн Монголын Загварын салбарт маш үнэтэй зөв нөлөө хөрөнгө орууллаа. Та бүхнээр бахархаж байна” гэжээ.

Хоёр сарын турш үзэгчдийг байлдан дагуулж, талцуулж чадсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн финалын шатанд сорил болон үндсэн зураг авалтад өгсөн шүүгчдийн оноо, үзэгчдийн саналын нийлбэрээр Б.Цэрэндолгор 67 оноо, Ю.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноо авчээ. Б.Цэрэндолгорын хувьд гурван шүүгчээс хамгийн өндөр оноог авч чадсан бол, үзэгчдийн саналаар хамгийн өндөр оноог Ю.Балжидмаа авсан юм.

2(513)

Zuv.mn


Шүүгч Нора: Хамгийн гол нь энэ охины доторхи хүн нь зөв гэж дүгнэсэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex