Хувь заяа гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж байдаг

tumblr_mhyzsfzcP91s3jo7bo1_500Азгүй байх явдлыг бидний тархинд бага байхад суулгасан байдаг.

Эцэг эх нь ядуу, хэцүү амьдралтай айлын хүүхэд өсч том болоод яг эцэг эх шигээ амьдарч, тэднийхээ араас орж байгааг хараад хүмүүс учир шалтгааныг нь эцэг эхийнх нь мөнгөгүй хоосон байдагтай холбож тайлбарладаг.

Мөнгөгүйн улмаас үр хүүхэддээ сайн боловсрол олгож чадаагүй, өвлүүлж өгсөн зүйл нь хөрөнгө мөнгө биш ядуу зүдүү амьдрал болохоор хүүхэд нь ч мөн адил ядуу хоосон амьдарч байна  гэж ярьдаг. Мэдээж үнэн үг. Гэвч эцэг эхээсээ аз жаргалгүй байдал, хэцүү хувь тавилан өвлөн авч байгаагийн цаад шалтгаан нь төөрдөг байшин шиг төвөгтэй мөртлөө хоорондоо нягт уялдаа холбоо бүхий хүмүүсийн харилцаанд байдаг.
Чадалгүй  эцэг эх үр хүүхэддээ дан ганц ядуу зүдүү байдлаа өвлүүлээд зогсдоггүй. Өөрийгөө аз жаргалгүй байлгах муу замыг өөрөө ч мэдэлгүй сонгож орхидог хандлага, зан чанарыг хүртэл өвлүүлж өгдөг билээ. Стив Бидольфийн бичсэн бүтээлд  үүнтэй холбоотой маш сонирхолтой  нэгэн хэсэг байдаг. Сэтгэл судлалын  чиглэлээр суралцсан миний нэг шавийнхаар бол “ядуу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ толгойд ядуу амьдрах программ”-ыг суулгаж өгдөг гэнэ.Тэгээд үр хүүхэд нь багаасаа тэр проггрммын дагуу ядуу зүдүү байдлыг өөрөө бий болгосон, урин дуудсан үйпдэл хийж тэр үйлдлээ насан туршдаа дахин давтсаар байдаг.
Энэ онол нь хүнд байдаг “хандлага” гэгч зүйлтэй нарийн уялдаа холбоотой байдаг юм. Өдөр тутмын сонин, сар тутамд гардаг сэтгүүл зэргээс хамгийн түрүүн зурхайн зурлагаа хардаг хориод насны бүсгүйчүүд хувь заяа гэдэг биднээс үл хамааран тогтсон зүйл байдаг гэдэгт итгэдэг байж ч болох ч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Хувь заяа гэдэг бол хүний нэг насны амьдралын туршид тохиолддог тоо томшгүй олон сонголтуудын үндсэн дээр бий болдог зүйл бөгөөд ямар сонголт хийх нь тухайн хүний хандлагаас хамаардаг.
Бага байхдаа би ээжээсээ “бид үнэхээр мөнгөтэй байх тавилангүй хүмүүс” гэдэг үгийг байнга сонсож өссөн билээ. Эцэг эх маань байр юм уу газар худалдаж авахаар үнэ нь өсөхгүй байж байгаад түүнийг зараад хэдэн жил өнгөрмөгц үнэ нь өсч байсан явдал хэд хэдэн удаа тохиолдож байсан болохоор тэгж ярьдаг байсан юм. Ээж маань үргэлж бид угасаа мөнгөтэй байх тавилангүй учраас хичээж зүтгээд  ямар ч нэмэр байхгүй хэмээн санаа алддаг байлаа. Аав маань шударга сайн хүн сайхан амьдарч болдоггүй энэ орчлонгийн буруу хэмээн ээжийг тайвшруулдаг байв. Үүний ачаар би өсч том болсон хойноо ч мөнгөнд шунах гэдгийг мэддэггүй “бүрэг ноомой” охин болсон билээ. Хангалуун сайхан амьдрал гэдэг  бол надад хамаагүй, намайг тойрч өнгөрдөг зүйл гэж боддог байлаа. Тийм учраас би гайгүй дээд сургууль төгссөн мөртлөө үнэхээр мөнгө сайн олдог, ашигтай ажлын байр хайхыг ч хүсээгүй, мөнгөтэй залууг  их зантай амьдрал мэдэхгүй гэж дүгнэн үерхэж  үзэх тухай боддог ч үгүй байлаа.
Би амьдралдаа ямар нэгэн эргэлт гарах мөч бүрт өөрийн мэдэлгүй ядуу, бас өөрт ашиггүй сонголтуудыг хийсээр ирсэн байлаа. Тэгээд ээжийнхээ нэгэн адил “тавилан иймээс хойш яая гэхэв дээ” гэж боддог болов.
Хорин тавтайгаасаа эхлэн жаахан ухаан орж энэ бүхэнд ямар нэгэн юманд ховсдуулсан мэт миний хүсэл зоригоос огт өөр, буруу сонголтыг хийлгэдэг далд ухамсар нөлөөлөөд байгааг, тэгээд тэрхүү ухамсарыг суулгаж өгсөн хүмүүс нь миний хайртай ээж, аав хоёр минь болохыг ойлгож ухаарсан билээ.

Эцэг эхээс өвлөж авсан хувь заяаг хүссэнээрээ өөрчилж болдог.

Олон хүмүүс хувь заяаг эцэг эхээсээ өвлөж авдаг ч ядуу зүдүү амьдралтай эцэг эхээсээ өөр амьдарч байгаа  хүмүүс бас олон байдаг.
Тэдгээр хүмүүсийг хараад олон хүмүүс алга ташин “хүн өөрийн амьдралаа өөрийн гараар бүтээн байгуулдаг.  Эцэг эхийн амьдрал гэдэг бол үр хүүхдийн амьдрал биш” гэж хэлдэг. Гэхдээ тэд бол эцэг эхийнхээ амьдралыг үл анзаарч, нүдээ анин тас зүтгэсэн хүмүүс биш харин ч хувь тавилан ба сонголтын хоорондын уялдаа холбоог  эрт ухаарч эцэг эхийнхээ сонгосноос өөр замыг сонгосон хүмүүс  билээ.
Хэдийгээр эцэг эхээсээ ядуу зүдүү, азгүй амьдралыг уламжилж авсан байлаа ч хэзээ л бол хэзээ амьдралын энэ азгүй тойргоос гарч болдог.  Учир нь бид суулгасан программын дагуу үйлдэл хийдэг компьютер биш шүү дээ. Эцэг эхээсээ өөрөөр, эсвэл тэднээс дээр амьдралаар амьдрахыг хүсч байна уу?
Тэгвэл эцэг эхээ хүндлэх хайрлах сэтгэлийн хажуугаар тэдний юманд хандах хандлага,  сонгож байгаа сонголт зэргийг нь шударга хатуу байр сууринаас шүүмжилж хөндлөнгийн хүний нүдээр харж дүгнэлт өгөх хэрэгтэй.
Тэгэж чадаж гэмээнэ чиний тархинд ямар сонголт хийдэг программ суулгасан байгааг мэдэж чадна. Тархиндаа ямархуу программтай явж байгаагаа мэдэж авна гэдэг буруу чиг хандлагаас ангижрахын эхлэл аль хэдийн тавигдсан байна гэсэн үг юм.
Хэрвээ таны дотор урвуу бодол, өөдрөг бус үзэл, тэнэг сонголт хийхэд хүргэдэг хүчин зүйл ямар нэг хэмжээгээр байна гэж  бодож байвал яг одоо “зөв сонголт” хийдэг эрдэмд суралцахаар ханцуй шамдан орох ёстой. Одоо та өөрийн эцэг эх шигээ амьдрахыг хүсэхгүй байгаа болтэдний тэгж амьдарч байгаагийн шалтгааныг  сайтар тунгаан бодоод үз.
Эцэг эхийнхээ ядуу, дутуу дулимаг амьдарч байгаагийн шалтгааныг “хүн чанартай сайн хүн учраас”, “угаасаа л азгүй хүн” зэргээр зөвтгөн тайлбарладаг хүмүүс хүртэл амьдралын чухал эргэлт болгонд эцэг эх нь ямар сонголт хийдэг байсныг нэг бүрчлэн аваад үзвэл нийтлэг нэг зүйлийг олж мэдэх болно. Тэр олж мэдсэн нийтлэг зүйл нь тэдгээр хүмүүсийн сайхан амьдарч чадахгүй байгаагийн гол шалтгаан билээ.
Та аливаа юмыг хурдан ухаардаг, гүйлгээ ухаан сайтай хүн бол аль хэдийн эцэг эхийнхээ сул тал нь юу болохыг мэдсэн, бас тэр сул талд нь үнэн сэтгэлээсээ дургүй байдаг байж ч болно. Гэвч тийм ухаантай хүн хүртэл өөрөө эцэг эхийнхээ тэр сул талыг нь дуурайчихсан байгаагаа мэдэхгүй байх явдал олонтоо байдаг.
Сонголтын салаа зам дээр зогсож байхдаа”би юу хүсч байна” гэдгээсээ урьдчилаад “энэ зүйл намайг аз жаргалтай болгож чадах уу?” гэдгийг түрүүлж боддог дасгал хийх ёстой. Хоёр зүйлээс нэгийг нь сонгох нь амархан мэт санагдаж болох ч гэсэн хачирхалтай нь өөрийг нь эрсдэлд оруулах алхам гэдгийг мэдсээр байж дэнгийн эрвээхэй дэнгийн гэрэлд шатаж үхэхтэй адил мэт буруу сонголт хийж орхидог эмэгтэйчүүд олон байдаг.
Тийм учраас ямар ч сонголтын өмнө зогсож байсан яг одоо өөрийн сэтгэл татагдаж байгаа зүгрүүгээ бүү яв. Тэр бол таны хүсч байгаа зүйл бус таны тархин дахь программ үйлчилж байгаа хэрэг байж ч болно. Ийм тохиолдолд бүрт таниас илүү хангалуун амьдарч байгаа, чадвартай, өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлгахаа мэддэг хүнээс зөвлөгөө ав.
Албан шахалтаар бус аяндаа бий болсон таны сонголт тэдгээр хүмүүсийн зөвлөгөөтэй  таарч байвал та эцэг эхийнхээ бий болгосон “эргүүлэг”-с  ангижирч  байна гэсэн үг юм.


Хувь заяа гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.