Хайрын дөрвөн алхам

1316397758814_1Хайр бол учрал юм. Амьдрал үхлийн оргазмлаг учрал юм. Хэрэв хайр таны амьдралд орж ирээгүй бол та хажуугаараа ямар нэг юмыг өнгөрөөжээ гэсэн үг. Та төрсөн, та амьдарч байсан, та нас барсан. Гэхдээ та ямар нэг юмыг алдсан. Та аймшигтайгаар алдсан, та туйлаар алдсан, та бүрэн төгс алдсан, та дунд хэсэгт нь нэгэн орон зайг алдчихсан. Гэтэл тэр алдсан юманд хүрэхийн тулд санаж явах ёстой дөрвөн шат байдаг.

Нэгдүгээр шат, энд-ба-одоо байх. Яагаад гэвэл, хайр энд-ба-одоо л боломжтой зүйл. Та өнгөрсөнд хайрлаж чадахгүй. Олон хүмүүс зүгээр л дурсамжаараа амьдраад байдаг.  Тэд өнгөрсөндөө хайрлаж байсан. Гэтэл бас ирээдүйд хайрладаг хүмүүс ч бий. Ийм юм бас байж таарахгүй. Энэ хоёр чинь хайраас зугтах аргууд: өнгөрсөн ба ирээдүй хоёр – хайраас зугтах аргууд. Иймэрхүү маягаар та эсвэл өнгөрсөнд хайрлаж байдаг, эсвэл ирээдүйд хайрлаж байдаг. Гэтэл хайр зөвхөн одоод л боломжтой зүйл. Яагаад гэвэл, яг энэ агшинд л амьдрал үхэл хоёр учирч байдаг… та нарын дотор байдаг тэр харанхуй орон зайд. Энэ харанхуй орон зай дандаа байсаар л ирсэн. Тэр хэзээ ч ирээдүйд байдаггүй, хэзээ ч өнгөрсөнд байдаггүй. Хэрэв та хэтэрхий их боддог бол, бодол дандаа өнгөрсөнд юм уу, ирээдүйд байдаг, таны эрчим хүч чинь мэдрэхүйгээс чинь хөндийрсөн байдалд байдаг. Мэдрэхүй энд-ба-одоо байж байдаг. Хэрэв таны эрчим хүч сэтгэн бодох хүрээнд байгаад байвал мэдрэхүй руу орох хангалттай эрчим хүчгүй байх болно. Тэгээд таны хувьд хайр боломжгүй зүйл болно. Тийм болохоор, эхний алхам, энд-ба-одоо байх. Өнгөрсөн ба ирээдүй хоёрыг бодол бий болгодог. Бодох нь мэдрэхүйг устгадаг. Тэгээд хэт их сэтгэн боддог хүн тун удахгүй өөрт нь зүрх сэтгэл бий гэдгийг мартдаг. Сэтгэн бодохуй руу хэтэрхий орсон хүний мэдрэмж ч багасч эхэлдэг. Дараа нь хүн мэдрэмжүүдээ чагнахгүй байвал тэд алга болж эхэлдэг. Зүрх сэтгэл гэж юу болохыг мэддэггүй сая сая хүмүүс ийм нөхцөлд байдаг. Тэд зүрх сэтгэл бол зүгээр л нэг аппарат гэж боддог. Тэд өөрсдийн толгой дээр бүрэн төвлөрсөн байдаг. Толгой бол нэг хязгаар. Тэр хэрэгтэй, тэр маш сайн багаж. Гэхдээ тэр яг зарц шиг ашиглагдаж байх ёстой. Тэр эзэн байх ёсгүй. Толгой эзэн болоод эхлэнгүүт зүрх сэтгэл ард үлддэг. Тэгээд та үхэж эхлэнэ. Та Бурхан гэж байдгийг мэдэхгүй байх болно, хайр гэдгийг мэдэхгүй болно. Та хайран дотор бүрэн гээгдэхийг Бурхан гэдэг юм. Хайр бол Бурханы эхлэл. Эсвэл Бурхан бол хайрын хамгийн дээдээс дээд оргил гэж хэлж болно. Хайрын өөдөөс алхах хоёр дахь алхам юу вэ гэвэл, өөрсдийнхөө хорыг… рашаан болгож сурах явдал юм. Их олон хүн хайрладаг, гэхдээ тэдний хайр дэндүү их хордсон байдаг. Үзэн ядалтанд, хардалтанд, ууранд, өмчирхөх занд. Мянга нэгэн хор таны хайрыг хүрээлж байдаг. Гэтэл хайр бол маш энхрий зүйл юм. Уур бухимдал, үзэн ядалт, тачаал, хардалтын тухай бодоод үз дээ! Яаж ийм юман дотор хайр амьд үлдэж чадах юм бэ? Нэгдүгээрт, хүмүүс толгойгоороо амьдарч зүрх сэтгэлээ мартдаг. Ихэнх нь л ингэдэг. Их цөөхөн хэд нь бага зэрэг зүрх сэтгэлээрээ амьдардаг, гэхдээ энэ цөөнх нэг зүйлийг буруу хийдэг. Хайрынхаа бяцхан гэрлийг хардалт, дайсагнал, уур бухмдал гэх мэт мянга нэгэн хороор хордуулдаг. Тэгээд, аялал, бүхэлдээ ямар нэг гашуун юм болж хувирдаг. Хайр бол тэнгэрийн орон там хоёрын хоорондох шат юм. Гэхдээ энэ шат нь ямагт хоёр чиглэлтэй байдаг: та эсвэл өгсөж болно, эсвэл уруудаж болно. Ямар нэг хор хайранд чинь байгаа бол шат таныг доош нь аваачина, та тамд унах болно, диваажинд биш. Амьдрал чинь ямар нэг гайхамшигт аялгуунд хүрэхийн оронд зүгээр л дургүй хүргэсэн чимээ шуугиан болно. Наймаа хийн хэрэлдэж байгаа наймаачдынх шиг. Эсвэл зүгээр л солиотой чимээ шуугиан, ямар ч ая дан байхгүй олон хоолой нийлсэн орилоон болно. Та солиорлын ирмэгт очино.

Тийм болохоор, санаж авах ёстой хоёр дахь зүйл юу вэ гэвэл, өөрийнхөө хорыг рашаан болгож сурах явдал юм. Яаж? Энэ их энгийн. Үнэн хэрэгтээ үүнийг хувиргалт гэж нэрлэх нь ч буруу. Яагаад гэвэл, та юу ч хийхгүй. Таньд зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Энэ бол миний та нарт хэлж өгч байгаа агуугаас агуу нууцуудын нэг юм шүү. Оролдоод үз. Уур хүрсэн үедээ юу ч битгий хий, зүгээр л үг дуугүй суугаад л уураа ажиглаад бай. Уурынхаа эсрэг бүү бай, түүний талд битгий ор. Битгий нэгд, битгий дар. Зүгээр л ажигла, тэвчээртэйгээр. Зүгээр л юу болж байгааг хараад бай… Бүр гаараг. Нэг зүйлийг санаж аваарай: хор танаар дүүрч байгаа үед хэзээ ч юу ч битгий хийж бай. Зүгээр л хүлээж бай. Хор өөр юм болж хувирана… Энэ бол амьдралын үндсэн хуулиудын нэг. Бүх юм ямагт ямар нэг өөр юм болж хувирдаг. Миний хэлж байсан шиг эрэгтэй хүн эмэгтэй хүн болж хувирдаг, эмэгтэй хүн эрэгтэй хүн болж хувирдаг. Таны дотор тогтмол өөрчлөлт явагдаж байдаг. Сайн хүн муу хүн болж байдаг, муу хүн сайн хүн болж байдаг. Гэгээнтэнд нүгэлт үеүүд байдаг. Нүгэлтэнд гэгээрлийн үеүүд байдаг. Зүгээр л хүлээх хэрэгтэй. Уур их байгаа үед юу ч битгий хийж бай. Тэгэхгүй бол сүүлд нь харамсах болно. Хариу үйлдлийн гинжин хэлхээсийг та өөрөө үүсгэж үйлийн үр бий болно. Хүн сөрөг үедээ ямар нэг юм хийснээр гинжин хэлхээсэнд холбогддог. Тийм болохоор, үүнд чинь эцэс төгсгөл гэж байхгүй. Та ямар нэг юмыг сөрөг байгаа үедээ хийхэд нөгөө хүн чинь ч гэсэн сөрөг болдог. Тэгээд нөгөө хүн чинь бас ямар нэг юм хийхэд бэлэн болдог. Сөрөг байдал нь үнэндээ бүүр их сөрөг байдлыг бий болгодог. Уур улам бүр их уурыг бий болгодог. Дайсагнал улам их дайсагналыг бий болгодог. Гэх мэтчилэн, гэх мэтчилэн… Хүмүүс бие биендээ тавьсан хавханууддаа өөрсдөө орж байдаг. Тэгээд үүнийгээ үргэлжлүүлээд л байдгийн яана? Хүлээж бай. Уур хүрч байгаа үе бол бясалгалын үе. Энэ агшинг бүү алд. Уур таны дотор агуу том эрчим хүчийг бий болгодог… Тэр эрчим хүч устгах чадалтай. Гэхдээ эрчим хүч өөрөө нейтрал. Юмыг устгаж чадах нөгөө л эрчим хүч чинь юмыг бүтээж бас болно. Хүлээж бай. Юмыг үгүй хийж чадах нөгөө л эрчим хүч чинь амьдрал болж урсаж чадна. Зүгээр л хүлээж бай. Хүлээгээд л, юуг ч яарч хийхгүй байснаар нэг л өдөр та дотоод өөрчлөлтөндөө гайхах болно. Та уураар дүүрэн байсан. Уур чинь үргэлжлээд л, үргэлжлээд л дээд цэгтээ тулсан… тэгээд л хүрд эргэсэн. Хүрд эргээд л уур чинь багасаад эхэлснийг та харсан. Эрчим хүч суллагдсан. Одоо та эерэг, бүтээлч байдалтай болсон. Одоо харин та ямар нэг юм хийж болно. Одоо бол хий. Дандаа эерэгийг хүлээж сур. Миний ярьж байгаа юм дарангуйлал биш юм. Би сөрөгийг дарангуйл гээгүй шүү дээ. Би сөрөгийг ажигла гээд байгаа юм. Энэ ялгааг санаж аваарай. Энэ чинь маш том ялгаа. Би сөрөгийн дээр гар, сөрөгийг март, түүний эсрэг ямар нэг юм хий гээгүй. Би ингэж хэлээгүй. Би уурлаж байхдаа инээж бай гээгүй. Үгүй ээ, ийм инээд хуурамч, муухай, хиймэл. Уурлаж байхдаа битгий инээж бай. Өрөөнийхөө хаалгыг хаагаад өөрийнхөө өмнө толь тавиад уурлаж байгаа нүүрээ хар. Тийм нүүрээ өөр хэн нэгэнд харуулах хэрэг ч үгүй. Энэ чинь таны хэрэг, таны эрчим хүч, таны амьдрал. Тэгээд та зөв ангшинг хүлээж чадах ёстой. Толь руугаа үргэлжлүүлээд хар, улаанаараа эргэлдэсэн нүүр, нүд руугаа хар. Алуурчин энд байна. Та хэзээ нэгэн цагт хүн бүр өөрийн дотроо алуурчин тээж явдаг тухай бодож байсан уу? Та ч гэсэн өөрийн дотроо алуурчин тээж яваа. Алуурчин өөр хаа нэгтээ оршиж байна, аллага хийдэг өөр хэн нэгэн бий гэж бүү бодоорой. Үгүй. Хүн бүр аллага хийх потенциалтай байдаг. Та нар хүн алах зөнг дотооддоо тээж явдаг. Зүгээр л толь руу хар. Энэ бол таны нүүр. Тэгээд та түүнтэй танилцах ёстой. Энэ бол таны өөрөө өөрийгөө таньж мэдэх замд учирсан өсөлтийн чинь нэг хэсэг. Сократаас бидэнд уламжилж ирсэн нэг юмыг бид олон дахин сонссон: “Өөрийгөө тань”. Харин ингэж толь руу харах чинь өөрийгөө таних нэг арга. “Өөрийгөө танина” гэдэг чинь чимээгүй суучихаад л: “Би бол Брахма, би бол сүнс, би бол Бурхан, би бол энэ ” гээд л давтаад байхын нэр биш. Энэ бүхэн хэрэггүй. “Өөрийгөө тань” гэдэг чинь энэ бүх ертөнцүүдийг, энэ бүх боломжуудыг танихыг хэлж байгаа юм: алуурчин, нүгэлтэн, гэмт хэрэгтэн, гэгээнтэн, буянтан, Бурхан, чөтгөрийг. Өөрийн дотоод дахь бүх хэсгүүдийг, цогцоор нь таньж мэдэх. Тэгээд ингэж таньж мэдсэнээр та нар улам бүр шинэ шинэ нууцуудыг нээх болно. Та нар уур дандаа хамт байж чаддаггүй гэдгийг мэдэх болно. Эсвэл чадах юм уу? Та нар оролдож үзээгүй шүү дээ. Оролдоод үз. Тэр дандаа хамт байж чадахгүй. Хэрэв та нар юу ч хийхгүй байвал юу болох вэ? Уур чинь хажууд чинь өлгөөстэй л байгаад байх уу? Үгүй. Юу ч дандаа байдаггүй. Аз жаргал ирдэг, явдаг. Золгүй явдал ирдэг, явдаг. Бүх юм өөрчлөгддөг, юу ч хэвээр үлддэггүй гэсэн нэгэн энгийн хуулийг харахгүй байна уу? Тиймээс яараад байх юу байгаа юм? Уур хүрээ л биз, болих цаг бас ирнэ шүү дээ. Зүгээр л жаахан хүлээчих, жаахан тэвчээртэй байчих. Зүгээр л толь руу хараад хүлээчих. Уур чинь хүрч л байг, нүүр чинь аймаар л байг, яг алуурчин шиг. Гэсэн ч гэсэн хүлээ, ажигла. Гэхдээ уураа дарах гэж бүү оролдлоорой. Түүндээ автах ч хэрэггүй. Тун удахгүй нүүр царай чинь зөөлөрч, нүдний чинь харц тайван болж эрчим хүч өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Эр шинжийн юм эм шинжийх болж байгааг мэдрэнэ… Тэдээд удахгүй та нар гэрэлтээд ирж байгаагаа мэдэх болно. Уурлаж байхдаа минчийтлээ улааж байсан зүйл одоо тодохой хэмжээний гэгээтэй болно. Таны нүүр царай, таны нүд чинь сайхан болж эхлэнэ. Одоо л харин ямар нэг юм хийх цаг. Одоо та өөрийгөө илэрхийлж болно. Эерэг байхдаа ямар нэг юм хийж бай. Эерэг байдлыг хүчлэн бүү бий болго. Эерэг байдал өөрөө ирэхийг хүлээ. Энэ нь л нууц байгаа юм. “Өөрсдийнхөө хоруудыг рашаан болгож хувиргаж сур” гэж хэлэхдээ би үүнийг хэлээд байгаа юм.

Тэгээд гурав дахь нь: хуваалц. Хэзээ ч хаана ч бай, та сөрөг байвал түүнийгээ өөртөө л хадгал. Хэзээ ч хаана ч эерэг байвал түүнийгээ хуваалц. Ихэнхдээ хүмүүс сөргөө хуваалцаж, эерэгээ хуваалцдаггүй. Хүн төрлөхтөн их мунхаг. Аз жаргалтай байх үедээ хуваалцдаггүй. Маш харамч. Хүмүүс аз жаргалтай байгаа үедээ маш их, маш их хэмнэлттэйгээр инээмсгэлдэг. Ууртай байгаа үедээ бүрэн, бүр бүрэн дүүрэн ууртай байдаг. Гурав дахь алхам бол энэ эерэгээ хуваалцах явдал. Энэ нь таны зүрхнээс хайрыг урсаж буй гол мэт бий болгооно. Та нар үүнийгээ хуваалцахаа болиод эхэлмэгц зүрх сэтгэлд диллемууд үүсч эхэлдэг. Би Жорж Луиз Борхесын хэлсэн нэгэн сонин юмыг сонссон юм. Та нар ч гэсэн сонсоод ав: “Ариун юмыг нохдод хаяж өг, сувдыг ч гэсэн гайхануудад хаяж өг. Яагаад гэвэл, энэ нь өгөгдөж байгаа зүйл юм.” Харин одоо би үүний эсрэг юм хэлье. “Нохдод битгий хаяж өг, гахайнуудад ч гэсэн сувд битгий өг. Яагаад гэвэл, тэд ойлгохгүй. “ Таны өгч байгаа юм чинь, хэнд өгч байгаа чинь, сувд байна уу, ариун юм байна уу, хайр байна уу чухал биш. Хэргийн гол нь ТА өгч байгаад байгаа юм. Таньд юм байвал өгч бай. Гуржиев: “Би хураасан бүхнээ алдсан ч өгсөн бүхэн минь минийх” гэдэг байсан. Таны хуваалцсан зүйл чинь л таных байдаг гэдэг үнэн. Хайр бол хурааж болдог хувийн өмч биш. Харин ч хуваалцах ёстой цацраг, үнэр. Хэдийчинээ хуваалцана төдийчинээ их авна. Хэдийчинээ бага хуваалцана төдийчинээ бага авна. Хэдийчинээ их хуваалцна, төдийчинээ үргэлжүүлээд дотоод мөн чанраас урган гарсаар байх болно. Хязгааргүй. Одоо та нар булаг мэт ундрах болно. Худгийн усыг шавхаад л бай. Тэгэх тусам их цэвэр ус ундрах болно. Усыг нь шавхахгүй байвал, худгыг таглачих юм бол, харамч болчих юм бол булаг ундрахаа болино. Удахгүй булаг үхмэл, хаагдсан болно. Тэр булгийн ус ч гэсэн үхмэл, тогтонги, бохир болно. Урсгал ус л бохиргүй… ундрах хайр л шинэ байдаг. Ингээд, хайр руу чиглэсэн гурав дахь алхам бол эерэг бүхнээ хуваалцах, амьдралаа хуваалцах, өөрт байгаа бүхнээ хуваалцах. Ямарваа төрлийн гоо сайхан таньд байлаа гэхэд түүнийгээ хэзээ ч бүү хуримтлууж бай. Мэргэн ухаан байвал хуваалцаж бай, залбирал байвал хуваалцаж бай, хайр, аз жаргал, бахдал хөөр байвал хуваалцаж бай. Өгөх хүн олдохгүй байвал ноходтой ч болов хуваалцаж бай. Гол нь хуваалцах. Хад чулуутай ч болов хуваалцаж бай. Гол нь хуваалцах. Тана эрдэнэ байвал хаяад өг. Эргэн тойронд чинь гэгээнтнүүд байна уу, гахайнууд байна уу, хамаагүй. Зүгээр л хаяад өг. Учир нь энэ бол өгөгдөж байгаа тэр л зүйл. Хураан хуримтлуулах нь зүрх сэтгэлийг хордуулдаг. Ямарваа нэг төрлийн хуримтлал нь хор юм. Хэрэв та хуваалцаад байвал таны эд эрхтэний тогтолцоо, та өөрөө ч гэсэн хороос чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэгээд өгч байхдаа хариу талархал бүү харж бай. Ямар нэг юмыг таниас авч чадсан хүндээ талархаж бай. Өөрөөр биш! Зүрхнийхээ гүнд би энэ хүнтэй ямар нэг юм хуваалцсан учир тэр таньд талархах ёстой гэж бүү бод. Үгүй ээ, харин ч өөрөө түүндээ таларха. Таныг сонсоход бэлэн байсан учир, таны бүжгийг харахад бэлэн байсан учир, түүнд юм өгөх гэж таныг ирэхэд татгалзаагүй учир… тэр татгалзаж болох л байсан шүү дээ. Хуваалцах чадвар нь хамгийн сүнслэг буянуудын нэг юм, хамгийн агуу сүнслэг буянуудын нэг юм.

Дөрөв дэх нь: хэн ч биш бай. Та өөрийгөө хэн нэгэн гэж бодоод эхлэнгүүтээ зогсдог. Тэгвэл хайр урсахгүй. Та хэн ч биш учир л хайр танаас ундран гардаг. Хайр үл оршихуй дотор оршиж байдаг. Та хоосон байгаа үед л хайр байдаг. Та эго-гоор дүүрэх үед хайр алга болдог. Хайр эго хоёр нэг дор оршиж чаддаггүй. Хайр Бурхантай л хамт оршиж чадна, эго-той хамт оршиж чадахгүй. Яагаад гэвэл, хайр Бурхан хоёр нэг ижил утгатай. Хайр эго хоёр хамт байх аргагүй. Тийм болохоор хэн ч биш байх нь бүхний эх сурвалж. Хэн ч биш өөрөө хязгааргүйн эх сурвалж… Хэн ч биш бол Бурхан. Хэн ч биш гэдэг нь нирваан гэсэн үг. Хэн ч биш байцгаа. Тэгвэл та нар бүхэлд хүрэх болно…


Хайрын дөрвөн алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex