Холливудын сайхан бүсгүйчүүд улаан хивсний ёслол ч юм уу киноны нээлтэд ирэхдээ дэгжин хувцаслахаас гадна сэтгүүлчдийн анхаарлыг татахын тулд хөхөвч өмсөхгүй ирэх нь нэмэгдсээр байгаа гэнэ.
Нэвт гэрэлтсэн даашинз, цамц өмсөх нь энгийн сонголт.
Харин нэвт гэрэлтэх хувцсан дотроо хөхөвч өмсөхгүй байхыг стилистүүд нь зөвлөдөг үү, одод өөрсдөө шийддэг үү гэдэг л хамгийн сонирхолтой юм. Леди Гага, Рианна зэрэг гаж хувцаслах дуртай оддоос гадна Лиз Харли болон Гвинет Палтроу зэрэг хамгийн стильтэй одод ч нэвт гэрэлтэх хувцас өмсөхдөө хөхөвчөө мартдаг болжээ.
М.ДАВАА