Өдөр бүрээсээ таашаал ав

1cefd7n7kr56342kv2tk936ha6Сайн байна уу эрхэм найз минь. Шинэ долоо хоногын мэнд хүргэе. Долоо хоногын эхний өдөр бүрт тэр долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байх урмын үгсийг захидал болгон тань явуулж байгаа билээ.

Амьдралынхаа өдөр бүрээс инээмсэглэн, таашаал авч чаддаггүй хүн амьдралаа шинээр зохион байгуулсан нь дээр. Бага боловч зүйлээс жаргалыг мэдэрдэг амьдрал хоромхон боловч үр бүтээлтэй байдаг-Жорж Матев Адамс

“Долоо хоногийн хамгийн дуртай өдрөө хэл дээ.” гэж би Атлантад лекц уншиж байхдаа асуусан юм. Зарим нь баасан гараг гэж хэлсэн. “Та нараас хэд нь баасан гарагт хамгийн дуртай вэ?” гэж асуухад хойд Америк, төв Америк, Карибийн тэнгэсийн 22 орны 80 хүнээс ихэнх нь гараа өргөсөн юм. Тэгвэл “Та нарын хэд нь даваа гарагт дуртай гэж хэлж чадах вэ?” гэхэд нэг нь ч гараа өргөсөнгүй.
Тийнхүү даваа гараг бол хүмүүсийн хамгийн дургүй өдөр болохыг Атлантагийн 80 лидерийн санал баталсан юм. Гэвч даваа гараг бол хувь хүн болон байгууллагын хувьд хамгийн чухал өдөр байдаг билээ. Тиймээс долоо хоног бүрийн даваа гарагийн өглөөг хүч хуримтлуулдаг үе болгож занших хэрэггэй.
Олон хүн, байгууллагуудын хувьд даваа гараг тутамд хүч хуримтлуулахаар хийдэг тогтсон зүйл байдаг. Долоо хоногийн уулзалтууд эхэлмэгц л бөөн шүүмжлэл явж байгууллагын ажилтан ажилчдад даваа гарагаас эхлэн дарамт болж эхэлдэг. Баасан гарагт анхаарал тавин хийчихээр байсан чухал болон яаралтай ажлууд нь даваа гарагт хуримтлагдаж байгааг тооцдоггүйгээс шинэ долоо хоногт ажилдаа ирмэгц давшгүй их ажилтай мэт сэтгэдэг. Байгууллага болон хувь хумүус даваа гарагийн энэхүү их дарамтад байдаг учир Атлантагийн лекцийн сонсогчид даваа гарагийг хамгийн дуртай өдрөө хэмээн огло үсрэн хашгирахгүй байгаад гайхах зүйл байхгүй юм.
Даваа гараг бол бас ч тийм баргар өдөр биш юм. Даваа гарагийн өглөөг хэрхэн зохион байгуулах нь аз жаргалтай долоо хоногийн эхлэлийн түлхүүр байдаг.
Баасан гарагийн орой даваа гарагийн өглөө ажлаа хэрхэн хийхээ төлөвлөдөг үү? Эхэлж буй долоо хоногтоо өөрийн ажилтнуудаа тайван баяр хөөртэй эерэг энергээр дүүрэн байлгахын тулд та шүүмжлэлээр ниргэдэг даваа гарагийн өглөөний хурлаа хөгжилтэй таашаал авахуйц болгон өөрчилж чадах уу? Ямар ч найдвар горьдлогогүй хямрал мэт энэ байдлыг өөрчлөх аргыг олж чадвал таны өмнөөс хэн нэг нь хийсэн ажлыг тань хянах бус өөрөө ч түүнийгээ хянах боломжтой болох юм.
Энэ долоо хоногт та, амьдралынхаа өдөр бүрийг, тэр дундаа даваа гарагийг сайхан болгодог зүйлээ бод. Өөрийн аз жаргал, бүтээмжээ өсгөнгөө даваа гарагаа улмаар амьдралаа өөрчил.


Өдөр бүрээсээ таашаал ав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.