Hero интертаймант болон Эрхэм элч уран бүтээлийн нэгдэл хамтран “Жэксон амьд” гэсэн содон нэртэй монголын уран сайхны адал явдалт инээдмийн цоо шинэхэн киног бүтээжээ. Уран бүтээлчид киногоороо дамжуулан “зовж олсон мөнгө тосон мөртэй, зольж олсон мөнгө цусан мөртэй” гэсэн санааг ард түмэндээ хүргэхийг зорьжээ.
Гол дүрд “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал СТА С. Лхагваа, СТА жүжигчин Доржсүрэн, УДЭТ-ын жүжигчин Ц. Цэрэнболд нар бүтээжээ. Хөгжилтэй адал явдалаар дүүрэн элэг хөшөөм инээдмийн кино театруудаар гарч эхэллээ.
Б.Дэжид